УИХ өнөөдөр зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна
2020 оны 11 сарын 20
УИХ өнөөдөр нэгдсэн чуулганаа цахимаар хуралдуулна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр дараах хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм.
- Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621375
1 эможи
Haiashshhs
2020-11-20 11:46
Хөдөө орон нутгийн хүмүүс болон айлд, дотуур байранд бгаа оюутангуудаа явуулаачээ хамрагдах арга хэмжээг нь аваад ямар хаашаа юм бэ тэгд гэртээ очоод 14,21хонг өөргөө тусгаарла гэдг ч юму эсүүл мөнгө авмр бган бол тэргээ авд явуулчээ аав ээж нь хүүхдүүддээ санаа зовд бшдэ энг нэмэгдд бхаар тэглээ ч явах гэж бна хүмүүс хайртай хүмүүсээ бодд очоод өөргөө сайн тусгаарлшдэ эргүү 76н малаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: