Коронавирусний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ТҮР ХОРОО хуралдана
2020 оны 11 сарын 24
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар бүр нээлттэй хэлэлцэх УИХ-ын Түр хороо өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагт хуралдана.
Уг Түр хороо нь хуулийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх, шаардлагатай бол хэрэгжилтийн талаар УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэх, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй юм. Түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн хэрэгжилтийн явц болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621486
0 эможи
Зочин
2020-11-24 13:25
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: