“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийн материал хүлээн авах хугацааг сунгалаа
2020 оны 11 сарын 27
Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 01-ний 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хязгаарлалтад орсон.
Тиймээс “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2021 оны шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн талаарх материалыг 2020 оны 11 дүгээр сарын 27 өдөр хүртэл хүлээн авах байсныг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүлээн авахаар болжээ.
Холбоо барих утас: 265152 /Хууль, эрх зүйн газар/
Эх сурвалж: parliament.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621551
0 эможи
Зочин
2020-11-27 14:14
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: