Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай багц хуулиудаа татан авч буйгаа мэдэгдлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай багц хуулиудаа татан авч буйгаа мэдэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай багц хуулиудаа татан авч буйгаа мэдэгдлээ

2020 оны 11 сарын 27

Arslan.mn

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлж байна. 2021 оны төсөв баталсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт бүхэлд нь хориг тавиад байгаа юм.

Харин чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч оролцож, өөрийн санаачилсан шүүхийн багц хуулийн шинэчлэлийг татан авч байгааг мэдэгдэв. 

Тэрбээр "Миний өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг УИХ хэлэлцсэн мэт буцаахаар болсонтой холбогдуулан чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож байр сууриа илэрхийлж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өөрчлөлттэй холбоотой шүүхийн багц хуулийн шинэчлэлд хэт улстөржсөн, иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн байдлаар хандаж байгаад харамсаж байна. УИХ-д өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслөө эгүүлэн татаж байна. 

Шүүхийн шинэчлэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжсэн өдрөөс эхэлсэн юм. Үндсэн хуульд шүүхийн шинэчлэлтэй холбоотой гурван заалт орсон. Үүний хоёрыг нь миний бие санаачилж, нэгийг нь зөвшөөрч дэмжсэнээр баталсан. Нийгмийн томоохон хэлэлцүүлэг, зөвшилцөл, ойлголцлын үр дүнд батлагдсаныг мартах загасны ой санамжтай хүн энэ танхимд байхгүй гэдэгт итгэж найдсаар байна. Шүүхийн нэр хүндийг шалдаа буулгасан асуудлыг өнгөрсөн хугацаанд бид ярьсан, хэлэлцсэн. Дүн өвлийн хүйтнээр таван гишүүн МАНАН дэглэмийг нураах, шударга ёсыг тогтоох хөдөлгөөн өрнүүлсэн. Эдгээр гишүүний зарим нь УИХ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621560
1 эможи

Зочин
2020-11-28 12:24
Хонгилын шинэ эзэн хонгилоо нураалгахгүй гэж л бачимдаад байх шиг
Зочин
2020-11-28 09:02
Шүүхийг дампууруулсан гол буруутан Элбэгдорж үнэн л дээ Бүх хулгай луйварыг цэцэглүүлсэн гэм буруутан одоо яагаад чимээгүй болов Хонгилд хошгироод байгаа бусуу
Зочин
2020-11-27 20:40
Нэргүй
2020-11-27 17:18
Ер нь шүүх засаглал дампуураад удаж байгаа. Миний бодлоор шүүх засаглалыг засах гээд янаглан хорлоод түүнд ямар нэг эрх мэдэлд оролцох гээд байдгаас л үүдэлтэй!? Шүүхийг элдэвээр үнэлж дүгнэж цэцэрхэхээсээ өмнө гэмт хэрэг үйлдэхгүй байх системийг л буй болгох шаардлагатай?! Халдварт өвчин гарахлаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага л гэх, шүүх ярихаараа Б.Чимэд л гэх юм!? Бид чинь өөрсдөө одоо тэгээд толгойгүй хүмүүс үү?!Шүүхэд нөлөөлөхгүй П. Очирбат ерөнхийлөгч шиг л байцгаалдаа!?

Иргэн
2020-11-27 17:17

i
2020-11-27 14:17
iiml hvmvvs
Зочин
2020-11-27 14:16
keyboard_arrow_up