З.Мэндсайхан: 80 орчим компани гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдөнө З.Мэндсайхан: 80 орчим компани гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдөнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: 80 орчим компани гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдөнө

2020 оны 11 сарын 27

Arslan.mn

УИХ-ын хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: ЖДҮХС-г агентлаг болгоод ажиллаж байна. Цаашид ЖДҮХС-г төсвөөр санхүүжүүлдэг бус зээлийн эргэн төлөлтөөр нь санхүүжүүлдэг байх зохицуулалт руу орно. 1570 гаруй ААН зээл хүсч сонгон шалгаруулалтад орж байна. Нийтдээ 15 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Зээлийн батлан даалтын санд 70 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бий.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталснаар 2021 оны тавдугаар сар хүртэл 80 орчим компани гааль болон НӨАТ-ын 39 тэрбум төгрөгөөс чөлөөлөгдөнө.

Тариаланчдад олгох 150 тэрбум төгрөгийн зээлд 280 гаруй ААН 54 тэрбум төгрөгийн зээл авсан. Хөгжлийн банканд саатсан зүйл байхгүй. Гүйцэтгэлээрээ зээл гарч байгаа. Энэ хуулийн төслөөр бүх төрлийн малын тэжээлийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө. 80 гаруй тонн тэжээл импортоор авна гэж тооцоолсон. Дотоодын үйлдвэрээс 60 тонн. Засгийн газраар хэлэлцээд 150 мянган тонн үр тариа оруулж ирэхээр зээлийн эх үүсвэрийг нь шийдвэрлэсэн. 

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон 65 гишүүний 42 нь буюу 64.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621569
0 эможи

Зочин
2020-11-27 20:41
Муухай царайлсан сайданцарыг огцруул
2020-11-27 18:59
Бадамжунайн квотны гөлөг
Иргэн
2020-11-27 16:24
Байнга авдаг хэд нь л аваа биз. Банкны шалгуурыг даваад авна гэвэл лөлөө .
Зочин
2020-11-27 14:17
keyboard_arrow_up