ЧУУЛГАН: Будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ
2020 оны 12 сарын 03
УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим бараа бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Коронавируст цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах бараа бүтээгдэхүүнийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.
Тодруулбал,
- бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад),
- ургамлын тос
- 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн үр,
- хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгасан байна.
Татварын чөлөөлөлтөд 80 орчим аж ахуйн нэгж хамрагдах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621740
0 эможи
Зочин
2020-12-03 14:24
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: