ЧУУЛГАН: Зэвсэгт хүчний хуулийн төслийг хэлэлцэнэ ЧУУЛГАН: Зэвсэгт хүчний хуулийн төслийг хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Зэвсэгт хүчний хуулийн төслийг хэлэлцэнэ

2020 оны 12 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар цар тахлын эсрэг хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт, Тагнуулын байгууллагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл зэрэг асуудал хэлэлцэх юм.

Чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; 
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүнээс 2020.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622240
0 эможи

Зочин
2020-12-25 11:45
keyboard_arrow_up