ХЗБХ: Шүүхийн хуульд тавьсан хоригоор АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага олгов ХЗБХ: Шүүхийн хуульд тавьсан хоригоор АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага олгов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХЗБХ: Шүүхийн хуульд тавьсан хоригоор АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага олгов

2021 оны 1 сарын 26

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага олголоо.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Шүүхийн тухай хуулиар, шүүхийн хараат бус байх зарчим руу том алхам хийсэн хэмээн тодотгож, хуулийг АН-ын бүлгийн гишүүдийн оролцоотой баталсныг тэмдэглэв. Тэрбээр, "Аливаа зүйлд алдаа, дутагдал гардаг. Тэрийг Ерөнхийлөгч олж хараад хориг тавьсан гэж ойлгож байна. Түүнийг нь бид нягтлах шаардлагатай" хэмээгээд тав хоногийн завсарлага авах хүсэлтээ уламжлав. 

Байнгын хорооны дарга С.Бямбацогт, хэлэлцэх асуудал нь хуулийн хугацаатай гэдгийг тайлбарлаж, нэг хоногийн хугацаатай завсарлага өгөв. Ингэснээр, маргааш мөн завсарлага авсан Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой хамт хэлэлцэнэ гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623079
0 эможи

keyboard_arrow_up