ЧУУЛГАН: Цар тахлын үед ломбардын зээлийн хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив ЧУУЛГАН: Цар тахлын үед ломбардын зээлийн хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Цар тахлын үед ломбардын зээлийн хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2021 оны 1 сарын 27

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төсөлд барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ноос энэ оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна.

Мөн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор тусгажээ. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623116
1 эможи

Сонин
2021-01-28 06:23
Ёстой сайн байна одоо ламбард 5%-6%байгаа энэ цаг үед олсон дэмжлэг байна.
Зочин
2021-01-27 19:05
Энэ олон ломбардуудын ард хэн хэн байна. Нөгөө талаас зохицуулах хууль хэрэгтэй. Хүү нь өндөр, дандаа бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг, татвараас бултдаг, ядарсан иргэдийг шулах элдэв арга мэх хэрэглэж байна. Тусгайлсан хууль гаргахгүй байгаагийн нууц юу вэ. Шалгалт хийсэн, маш олон зөвшөөрөлгүй ломбардууд ажиллаж байна гэсэн. Тийм хирнээ огт арга хэмжээ авахгүй орхиж байна. Санхүүгийн Зохицуулах Хорооны хүмүүсийн хувийн ашиг сонирхол энд байдаг гэх мэдээлэл бий. Ломбардуудыг цэгцэлж, хууль журамтай болгоно уу.
keyboard_arrow_up