Д.Ганбат: Монгол Улсын эв нэгдлийг эрхэмлэгч нам бус субъект АТГ-ын даргыг томилох нь зөв Д.Ганбат: Монгол Улсын эв нэгдлийг эрхэмлэгч нам бус субъект АТГ-ын даргыг томилох нь зөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: Монгол Улсын эв нэгдлийг эрхэмлэгч нам бус субъект АТГ-ын даргыг томилох нь зөв

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

"Авилга өгч, авдаг хүмүүс нь өндөр албан тушаалтай, мөнгөтэй, хөрөнгөтэй , сүлжээтэй хүмүүс л хийж байна"

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Монгол Улс жил бүр авлигын индексээрээ ухарч байна. Цөөхөн хүн ажилладаг, хэдхэн хүн баяждаг схем руу орчихлоо. Дундаж давхарга гэж байхгүй. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсны дараа АТГ-аас над руу залгасан. УИХ дээр АТГ-аас хэн ч авлигаа шалгуулахгүй байна гэж ярьсан талаар минь надаас асуусан. Өчигдөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд томилогдлоо. 2018 оны ХОМ-ыг нь харсан. 112 сая төгрөг дансанд нь бэлнээр  байна.  232 сая төгрөгийн орлого жилд олдог. 80 сая төгрөгийн малтай, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хүн АТГ-ын даргыг томилох нь ээ. Гэтэл АТГ Ерөнхий сайдаа шалгаж чадах уу? Ийм зүйл дээр анхаарахгүй бол болохгүй.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг АН-ын бүлэг дэмжиж байна. Яагаад гэвэл энэ АТГ ажил бол тийм ч амар ажил биш. Авилга өгч, авдаг хүмүүс нь өндөр албан тушаалтай, мөнгөтэй, хөрөнгөтэй , сүлжээтэй хүмүүс л хийж байна. Нэг намд бүх эрх мэдэл очсон үед бол шууд дарамтлаад эхлэж байна. 

АТГ чинь Үндсэн хуулийн байгууллага биш. Хэрэв АТГ газар ийм маягаар байх бол цаашид энэ газар байх ч хэрэггүй. ЦЕГ-тай нэгтгэх хэрэгтэй. Монгол улсын Ерөнхийлөгч хэн ч байж болно шүү дээ. Тийм ч учраас Ерөнхийлөгч өнөөдөр хориг тавьж байна ш дээ. Энэ дээр анхаараарай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
623145
1 эможи

keyboard_arrow_up