Д.Ганбат: Хуурамч шатахууныг яагаад өдий болтол шалгахгүй байна Д.Ганбат: Хуурамч шатахууныг яагаад өдий болтол шалгахгүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: Хуурамч шатахууныг яагаад өдий болтол шалгахгүй байна

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: Газрын тосны үйлдвэрийг өнөөдрийг хүртэл хийхгүй явсаар одоо оруулж ирж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Ашиглалтад оруулах хугацааг 2025 он гэсэн ч төрийн ажил яаж явдаг уу тэр зарчмаар 2030 он хүргэх байх. Дэлхий дахинд нефтийн үнэ буурч, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэж байхад бид хэдий хүртэл хоцрогдсон араас нь хөөсөн байдлаар явах вэ?

Газрын тос, бензин, шатахуун оруулж ирэхдээ татвараас зугтаж өөр төрлийн бүтээгдэхүүнтэй хольж хутгаж оруулж ирээд зардаг. үүний үр дүнд иргэд өмч хөрөнгөөр хохирдог. машины насжилт байхгүй болдог. Ийм зүйл олон жил яригдаж байна. Хуурамч шатахууныг яагаад өдий болтол шалгахгүй байна. Ямар аж ахуйн нэгж, хэн гэдэг хүн ийм зүйл хийдэг вэ? Энэ зүйлийг тодорхой хэмжээний сүлжээтэй, ард талтай хүмүүс л хийж байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623146
1 эможи

keyboard_arrow_up