УИХ-ын гишүүд “AstraZeneca“ вакцины эхний тунг хийлгэхээр болжээ УИХ-ын гишүүд “AstraZeneca“ вакцины эхний тунг хийлгэхээр болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүд “AstraZeneca“ вакцины эхний тунг хийлгэхээр болжээ

2021 оны 3 сарын 02

Arslan.mn

Монгол Улсад Коронавирусийн эсрэг вакцинжуулалт долоо дахь өдрөө үргэлжилж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар "AstraZeneca" вакцины анхны тунг хийлгэсэн.  Эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 9531 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. 

Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Ковид-19-ийн хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болон вакцинжуулалтын ажилд дайчлагдан ажиллаж байгаа бусад мэргэжлийн ажилтнууд хамрагджээ.

УОК-оос гаргасан вакцинжуулалтад хамрагдах төлөвлөгөөний эхний ээлжинд эрүүл мэндийн ажилтанууд, эмч,  онцгой байдал, цагдаа нарыг  вакцинжуулах хуваарьтай ч УИХ-ын гишүүд энэ сарын 9-нөөс эхлэн "AstraZeneca" вакцины эхний тунг хийлгэхээр болсан тухай  эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624147
0 эможи

Зочин
2021-03-02 17:08
Хятад вакцин тариулбал 76 сарьсан багваа болно гэж бодоод сайныг нь тариулж, ард түмэнд муу вакцинаа тариулах юм байлгүй дээ.
Mgl hun
2021-03-02 15:47
76-d avchirsan hujaa vaktsinig shahaa sainig dandaa Ed nar hereglej muug ni ard tumen hiilgeh esgui hujaa sinofarmig ni shah garztai yum bish
Эд нарт Хятад вакцин хийгээч
2021-03-02 13:23
Эд нарт Хятад вакцин хий
keyboard_arrow_up