Ж.Эрдэнэбат гишүүний тангараг өргөх ёслолын эргэн тойронд Ж.Эрдэнэбат гишүүний тангараг өргөх ёслолын эргэн тойронд
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрдэнэбат гишүүний тангараг өргөх ёслолын эргэн тойронд

2021 оны 3 сарын 19

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өчигдөр тангаргаа өргөлөө.  Түүний тангараг өргөсөн чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож,  байр сууриа илэрхийлсэн.  Ерөнхийлөгчийн хувьд  намрын чуулганы нээлтэд оролцож үг хэлнэ гэж байсан ч  хойшлуулсан.  Харин  өчигдөр орж ирж, нэлээд ширүүхэн байр, суурь илэрхийллээ. Мөн АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатыг тангараг өргөхийг нь эсэргүүцэж, чуулганы хуралдааныг орхиж гарсан.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Та нар бүх асуудалд хүч түрж байна. Хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэж, нэг талд нь гарсны дараа тангараг өргүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Гишүүний бүрэн эрхээр энэ хэрэг нь шалгагдахгүй, хойш тавигдах нь. УИХ-ын танхим нэр төртэй, цэвэр байх ёстой. Одоо нэгэнт шүүх танай талд гарчихсан юм чинь шуурхай шийдээд явах юм байлгүй. Шүүх ямар хурдан шинэ эзэндээ үйлчилж байна вэ” гэв.

Харин Ерөнхийлөгч  Х.Баттулга энэ үеэр “Ж.Эрдэнэбат өөрөө тайлбар өгөх болов уу. Залуу наснаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан.   Хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа ашигт малтмалын лицензүүдийг өөртөө хамаарал бүхий компаниудад гарын үсэг зураад авчихсан. 2017 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол олон нийтэд ил болсон. Энэ байж болохгүй асуудал учраас хэрэг үүсгэж, тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна гэж би ойлгож байна. Хэрэв Ерөнхий сайд болонгуутаа өөртөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд газрын баялгийн лицензүүдийг авч болж байгаа бол цаашдаа ээлж дараалан зургаа, зургаан сараар Ерөнхий сайд болоод өөрөө өөртөө гарын үсэг зурж, газрын баялгийг авах боломж байгаад байх ёстой юм уу.  УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар та шударга ёсны тухай үг хэлсэн. Таны хэлсэн үгтэй энэ тангараг өргөх ёслол уялдаж байгаа юм уу” гэлээ.

Гэсэн ч  УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлж болно л гэж тусгасан байдаг. Холбогдох хууль журамд заасны дагуу УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг эхлүүлье” хэмээв.  Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөснөөр парламент бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталлаа.

Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр  хоригдож суллагдсан юм.  Ингэснээр тэрээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломж хуулийн хүрээнд нээгдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.19 БААСАН № 53 (6530)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624608
2 эможи

Irgen
2021-03-19 12:47
Huuluar aa bol urguh estoi yum bilee uuriin zorilgoor Turiin ordnoo zuun jigiuriin 3 davhraas zaavraar yal ugsun bolhoor
Иргэн
2021-03-19 11:28
Шоронгоос шууд ИХ ХУРАЛД ард түмнийг арай л доромжилж дээрэлхэж байнадаа хуруугаа МАН хүртэх цаг ирнээ
Зочин
2021-03-19 11:25
ЭНЭ УИХ-г 461-д аваач зүгээр тэр нь шулуухан юм байна ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЛУЙВАРЧИНГУУДЙЙГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ БААЛГАЖ ШЭЭЛГЭЭЖ СУУЖ БАЙНА ГЭЖ Л.ТҮДЭВ АГСАНЫ ХЭЛСЭН ҮГ ЮУТАЙ ҮНЭН БЭ ТЭМЦЭЛГҮЙ АРД ТҮМЭН МӨХДӨГ ГЭДЭГ НЬ БОЛОХ НЬ ДЭЭ ХӨӨРХЙЙ МОНГОЛЧУУД
Монгол
2021-03-19 09:22
Алтан хилийнхээ сөөм газрыг амиараа төлж тусгаар тогтнолоо хамгаалсан монголчууд эх орончид бид тусгаар эх орныхоо ИХ д хятадын эрлийз гэмт хэрэгтэн ял эдлэх ёстой шоронгийн хулгайчийг тангараг өргөснийг доромжлолын дээдэх доромжжлол гэж үзэж эсэргүүцэж бна.Ялаа эдэл зайл.
keyboard_arrow_up