''ХУДАЛЧ'' гишүүн Э.БАТ-АМГАЛАН ''ХУДАЛЧ'' гишүүн Э.БАТ-АМГАЛАН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

''ХУДАЛЧ'' гишүүн Э.БАТ-АМГАЛАН

2021 оны 3 сарын 21

Arslan.mn

Монгол улсад коронавируст цар тахал дотооддоо бүртгэгдсэн 2020 оны 11 сарын 11-ээс хойш Улаанбаатар хотод 2 удаагийн бараг 2 сарын хугацаатай хатуу хөл хорио тогтоосон боловч сүүлийн үед халдварын тоо өдөрт  120-150 хүрж огт буурахгүй байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байгаагаас Чингэлтэй дүүргийн 6, 13, 14, Сүхбаатар  дүүргийн 6, 9, 10, 11, 15, Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28, Хан-Уул дүүргийн 15, 16, 21, Баянгол дүүргийн 4, 5, 6, 25, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар тархах өндөр магадлалтай байна гэж холбогдох албаныхан үзэж байна.

Тэгвэл Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Дүүргийн засаг даргын захирамжаар 2021 оны гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ны 23:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоосон.  Анх 2020 оны 12 сарын 18-нд тус хороонд халдвар бүртгэгдсэнээс хойш өчигдөрийн байдлаар нийт 110 тохиолдол бүртгэгдсэн гэсэн тоон мэдээлэл бий.

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр буюу Хүннүгийн гудамжны “Home plaza”-гаас зүүн тийш “Жанжин” зах руу нийлдэг гарц, Их Хүрээний гудамж буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас “Нарантуул” захын баруун урд уулзвар, “Саруул” хорооллын нүхэн гарц, “Баянмонгол” хорооллын хоёр нүхэн гарц хүртэлх хэсэгт авто замаар явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад 3 хонож байна.
Тус хороо нь газар нутгийн хувьд жижиг боловч хамгийн их хүн амтай, шигүү суурьшилтай хороо бөгөөд 11800 өрхтэй нийт 31 мянган хүнтэй байна.

Энэхүү гэнэтийн хатуу хөл хориог Дүүргийн онцгой комисс 2021 оны 03 сарын 16-ны шөнийн 23.30 цагт мэдэгдсэн мөн уг хөл хориотой зэрэгцэн тус хорооны Засаг даргыг сольсон нь хорооны оршин суугчдын уур бухимдалыг хүргэн тэмцэлийн байдалд хүргэж жагсаал цуглаан хийн холбогдох албаны хүмүүст өргөдөл гомдол гаргахад хүргэсэн.

Тэгвэл энэ асуудлаар сошиал орчинд олон хэлэлцүүлэг ярианууд өрнөсөн бөгөөд  мөн өчигдөрийн УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлгийн үеэр Баянзүрх дүүргээс сонгогдсон дүүргийн засаг дарга асан ,УИХ гишүүн  Бат-Амгалан:  “Миний сонгогдсон БЗД-ийн 26-р хороотой холбоотой гишүүд нэлээн юм ярьж байна.Энэ дээр би тайлбар хэлие гэж бодсон юмаа.Яагаад гэвэл би дүүрэгийн засаг дарга,анхан шаттай  нэлээн хамтарч холбогдож коронавирусын асуудлууд яригдаж байгаа учраас ярьяа гэж бодлоо. 26-р хороонд гарсан гэнэтийн  хязгаарлалт гэж яриад байна. Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш юмаа. Урьд орой нь  18:00 цаг гэхэд бүх хороолол,бүх байруудын үүдэн дээр  зөвлөмж бичгүүд наасан байгаа,баримт нь энд байна.Мөн хорооныхоо бүх групууд дээр маргаашнаас эхэлж ийм хорио тавигдана гэдгийг зарласан байгаа...” гэж ярьсан.

УИХ гишүүн  Бат-Амгалан нь 26-р хорооноос сонгогдоогүй мөн урьд өдөр нь хөл хорионы талаар зар тараасан зүйл огт байхгүй байтал зар тараасан гэж хэнэг ч үгүй худлаа ярьж суух юм. Энэ нь 26-р хорооны 31 мянган иргэнийг үл хүндэтгэн, иргэдийг худлаа ярьж байна, урьдчилж хэлээд байхад гэнэтийн  хөл хорио гэж сүржигнэлээ гэх зэргээр үл тоон доромжилж байгаа асуудал гэж ойлгогдож байна. Бат-Амгалан гишүүн та худал ярьж 26-р хорооны иргэдийг гүтгэснийхээ төлөө уучлал гуйх нь зүй ёсны хэрэг бизээ.


Оллоо.мн
Б.Сувд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624658
1 эможи

keyboard_arrow_up