УИХ: Томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн ХОРИГИЙГ хүлээн АВСАНГҮЙ УИХ: Томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн ХОРИГИЙГ хүлээн АВСАНГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УИХ: Томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн ХОРИГИЙГ хүлээн АВСАНГҮЙ

2021 оны 4 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч надтай холбоотой 7 хориг тавьсан. Бүгд хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Хориг хуульд нийцэж байх ёстой. Байхгүй хуульд хүртэл хориг тавьсан. Тэр бүгдийг УИХ хүлээн аваагүй.

ҮХЦ-д нөлөөлдөг байдлаа болих хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгч зам хааж, байгаад ҮХЦ дээр очиж хуралдаж байдаг юм. Ёс зүйгүй хүмүүс Цэцэд байгаа бол хариуцлага тооц. Дээд шүүх хоёр хүн ирүүлэх ёстой юм бол яагаад нэг хүн ирүүлсэн юм бэ.  Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болохгүй бол жонхуурч дууслаа. Хэн нэг хүн таалагдахгүй бол хориг тавьж байдаг байж болохгүй. Цэр нь цээжиндээ, бөгс нь бөөрөндөө байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн энэ хоригийг хүлээж авч болохгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бүгд жишгийн дагуу явсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Одоогоор хориг хүлээгээд авчихвал Цэц 10 гишүүнтэй болчихно. Томилсноор дараагийн гишүүний эрх дуусгавар болно.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: АН-ынхан байна. Хууль батлах гэж энд суудаггүй юм уу. Нэг хүнийг хаацайлаад л байх юм. Х.Баттулга гэж хүнийг дэвшүүлэхгүй байна гээд асуудлыг өөр тийш нь эргүүлээд байх юм. АН өөр боловсон хүчин байдаггүй юм уу. Ерөнхийлөгч өөрийн томилсон гурван хүний нэгээрээ гомдол гаргуулаад байж болохгүй шүү дээ. ҮХЦ-ийг оролдож болохгүй. Нэгдүгээр сард маргаан үүсгэсэн. Одоо хүртэл шийдэгдээгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: С.Бямбацогт оо, чи ёс зүйн хувьд нэрээ татчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд хуулийн дагуу л хийнэ гээд байх юм, ингэж хийх юм уу С.Бямбацогт оо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Баярлалаа, яах вэ би 2012-2016 онд бүлгийн дарга байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Н.Алтанхуягийг бүлгийн даргынхаа хувьд ажлаа хийж огцруулсан. Энд л их өширхдөг юм шиг байгаа юм. Та битгий өширх, одоо настай хүн шүү дээ. Одоо болно. Та бас настай хүн шүү дээ. Би хуулиа бариад л ажиллаад байдаг юм. Би танд тайлбарлаагүй, ард түмэндээ тайлбарлаж байна. Тантай яриагүй байна. Ганц Н.Алтанхуяг хамар доороо хагархайтай юм биш, надад ч бас байдаг. Хуулийн дагуу ирсэн бичгийн дагуу хууль журмаараа хэлэлцээд явж байна. Хууль ярихгүй улс төржиж болохгүй. Бид тангараг өргөсөн.

Н.Алтанхуяг өөрийгөө хөөрхөн гээд бодчихсон. Ард түмэн хайртай гэж боддог юм шиг байгаа юм. Шоучин, улс төрждөг хүн шүү дээ. Бүх юмыг заана, ухаантай гэж бодсон. Хэлсэн зүйлд чинь хариу барина шүү. Тийм мундаг ухаантай байсан юм бол Ерөнхий сайд байхдаа яагаад эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн вэ. Х.Баттулгыг дагаж явж хамаг юм аа цайруулчихаад одоо нэг л их ариухан амьтан байна.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх саналын томьёоллоор санал хураахад 58 гишүүнээс 48 нь дэмжиж, 82.8 хувийн саналаар Байнгын хорооны санал дэмжигдлээ.

ШУУД ҮЗЭХ:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625271
0 эможи

we
2021-08-04 14:19
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
we
2021-08-04 14:19
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up