УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ

2021 оны 4 сарын 13

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн сард дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт АТГ-ын мөрдөгчид Ховд аймагт ажиллан, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авч шалгалтаа үргэлжлүүлж буйг баттай эх сурвалжууд мэдээлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий “Баруун монгол интернэйшнл” болон “Жинст транс” компанид ийнхүү нэгжлэг хийсэн шалтгаан нь Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх хэргийн нотлох баримтуудыг цуглуулахын тулд ийм ажиллагаа явуулсан аж.

Түүний хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд 2017 онд Мал хамгаалах сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээлийг хүүгүй авсан байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг, БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчсөн. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
3
625450
20 эможи

Иргэн
2021-04-16 20:48
Бидэнд олддоггүй зээл заримд нь ТЭРБУМААР, БҮР ХҮҮГҮЙ ОЧДОГ муухай юмаа. Тултал шалгах хэрэгтэй!
Зочин
2021-04-16 20:39
Нэг нам ч биш eрдөө нэг хүний дарангуйлал тогтож байна ард түмэн тэвчихгүй л болуу даа.
Zochin
2021-04-16 19:57
Zov shu bas hungui zeel avaad amijsan baina
Эж
2021-04-16 19:36
Амыг нь барих гэж бна
Зочин
2021-04-16 19:06
Ждү-гүүд яахын
Гааль
2021-04-15 22:03
Энэ нөхрийн авгай гаальд олон жил ажиллаж бна энэ хугацаанд хэдэн зуун сая төгрөгийн авилгал авсанг бас шалгаж тогтоох хэрэгтэй Энэ этгээд ч гаальд байхдаа улаан авилагч байсанг гаалийнхан бүгд мэднэ шудрага царайлсан улаан авилагч шүү
Zochin
2021-04-15 21:28
Bugdere adilhn! Bugdig shalgaj hurungig huraj ulsig hohirolgui bolgoh heregtei!!! 76..ulsig urumd orulsn! 30 jil turd eeljiljilj tusgaim hangamjind tuswus tsalimjij naisn humusig bs shalgache!!!
Айдас хүйдэс...
2021-04-15 19:21
2021 оны сонгуульд МАН-ыг сонгож болохгүй гэх үндэслэлүүд улам л лавширч, батлагдсаар. Энд нэг зүйл сонин мань хүн УИХ дээр байнга шүүмж хэлж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэний төлөө эрх мэдэлтэй байх үеийн буюу 2012-2016 онуудын асуудлыг нь сөхөж ийнхүү бичиж байгаа нь тун эгзэгтэй. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг МАН-д өгөх юм бол бид ч айхтар муухай түүхрүүгээ эргэх нь дамжиггүй...
Зочин
2021-04-15 07:14
Ганц дуугардаг хүнийх амыг хаах нь дээ монголд дарангуйлал бий болсоны тод жишээ энэ дээ
Зочин
2021-04-14 23:19
Сү Батболдоос айгаа юу... Барж дийлдэггүйээ Сү ноёнг хахаха... Ийм л хам хамсаатнууд шүүи цагдаад дүүрчдээ...
Зочин
2021-04-14 20:33
Хууль хяналтын байгууллага мөрдөлт шалгалт хуулийн хүрээнд явуулахад хөндлөнгөөс саад учруулах дүгнэлт гаргахыг хориглож ямар нэгэн улс төрийн хүчнийг холбогдуулахыг зогсоох нь зүйд нийцэх учиртай
МАН
2021-04-14 18:22
Нэг намын дарангуйлал эхэлж бна да.
Зочин
2021-04-14 13:56
Нэг намын дарангуйлал их хэлмэгдүүлэлт ман ямар чадахгүй юм биш бүх эрх мэдэл нь байна
Зочин
2021-04-14 12:37
Нэг намын дарангуйлал эхэлж байна
irgen
2021-04-14 09:35
ene mal haanah iin ali nutgiin mal bile
Зочин
2021-04-14 08:32
Наадах чинь хүчингийн хэрэгтэй гар шүү...
Songogch
2021-04-13 20:50
Hulgaich bush bi shudarga hun geed bhaar ni l somgoson. Ugui baij.Sain shalgah heregtei. Zusee nuusan hulgaich bjee..Kamer harahaaraa aimsar poporch jujigledeg yum bnaa. Erunhiilugchiin dohiur geh bolson unen l yum bilee.
Зочин
2021-04-13 14:27
МАН цөөнхөө намнаж эхэллээ 37 оны хэлмэгдүүлэлт эхэлсэн гэдгийг ард иргэд ойлгоогүй л явна.Процесс нь энгийн л дээ.Эхлээд олигархи нэрээр бизнес эрхлэгчдээ намнаж дуусгана дараа нь сэхээтнүүдээ Хятадын тагнуул Хятадад элэгтэй гэсэн цуу тарааж тэднийг ард түмнээр үзэн ядуулах суртал ухуулгыг хийж сэрээтнүүдээ үгүй хийнэ.Нэгэнт харанхуй бүдүүлэг болсон хүн сүргийг толгойг нь дуртай зүгрүүгээ залах болно.Ингээд л коммунист дэглэм тогтож ХКН-ын даалгавараар иргэдээ хядаж эхэлнэ.
Шударга
2021-04-13 13:11
Энэ хүнийг сайн шалгах хэрэгтэй.Элбэгдоржийг төрд байх хугацааны бүх юмыг нь шалгах хэрэгтй
Зочин
2021-04-13 11:40
Yostoi duirsen hulgaich bnashuudee neeh l enhin tsagaan tagtaa shig yum yariad l soliorood baidag hamgin ih hulgai hisen luibar chin bna shuudee ingej ih dongosdog humuus chin l hulgaichuud baidag yum bna uundeer Odontuya biton Ganbat geh metin hulgaichuudig sain shalgah heregtei
ЗОЧИН
2021-04-13 11:32
ѲѲРѲѲ ЖДҮ- ЧИН БАЙЖ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БҮХНИЙГ МЭДЭГЧ ШУДАРГА ҮЙЛСТЭН ЦОГТОЙ ТЭМЦЭГЧ ХАРАГДАХ ГЭЖ ЧИЧИРДЭГ.АН -ОЛОНХ ҮЕД БҮХ БОНД ЖДҮ- Г БАРЬЦААГҮЙ ХҮҮГҮЙ ГЭСЭН ТУШААЛ ЗАНХАР Д.ЭРДЭНЭ БАТААР ГАРГУУЛААД ХУВААЖ АВЧ ѲНДѲР ХҮҮТЭЙ ЭРГҮҮЛСЭН ОДООЧ ѲГѲѲГҮЙЛ ХУЛГАЙЧИД ОЛНЫГ ЯАЖ ДОРОМЖИЛНО ВЭ ШОРОНД НЬ ЯВУУЛ
keyboard_arrow_up