ХЭҮК: Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар Ц.Анандбазар таныг тайлбар хийхийг зөвлөж байна ХЭҮК: Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар Ц.Анандбазар таныг тайлбар хийхийг зөвлөж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХЭҮК: Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар Ц.Анандбазар таныг тайлбар хийхийг зөвлөж байна

2021 оны 4 сарын 14

Arslan.mn

Нэр бүхий ... УИХ-ын гишүүнийг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан тухай гомдол сүүлийн өдрүүдэд сошиал орчинд гараад буй.  Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос дараах зөвлөмжийг гаргажээ.

ЗӨВЛӨМЖ:

Иргэн С нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлжээ. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна.

Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу тодорхой хувь хүн, эрх бүхий байгууллагад албан ёсоор гомдол, мэдээлэл ирүүлсний дараа хэргийг мөрдөн шалгах, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хийгддэг. Иймд хохирсон гэх иргэд Хүний эрхийг Үндэсний Комисс болон цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлэхийг, хамтран ажиллахыг уриалж байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамт учруулсан, заналхийлсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг шуурхай шалгаж, үр дүнг Хүний эрхийн Үндэсний Комисс, олон нийтэд танилцуулахыг цагдаа, прокурорын байгууллагаас шаардаж байна. Эдгээр гомдол, мэдээллийг шалгах, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж буй байдалд Хүний эрхийн Үндэсний Комисс хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд идэвхтэй хяналт тавьж ажиллах бөгөөд эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаарх саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах болно.

Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Танд зөвлөж байна.

УИХ-ын гишүүний холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх иргэдийн мэдээллийг хууль тогтоомж, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу нээлттэй хэлэлцэж, мэдээлэл үндэслэлтэй нь тогтоогдсон тохиолдолд хохирогчдыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын хорооноос хүсэж байна.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

2021 оны 04 дүгээр сарын 14

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625523
0 эможи

Иргэн
2021-04-14 18:14
Та нар битгий атаархаад бай үхлээ юу? манай Булганаас тодорсон Дон жуан түүхэндээ 1000 хүүхэн тэннгэр харуулсан амжилтаараа бас л анхдагч боллоо за.Анандбазараа чи эр хүн үнэхээр хүчиндээгүй л бол яадаг юм .Хөгшөөн эргэн санаарай үнэхээр тэр олон хүүхнийг бавчихсан бол байдал жаахан хэцүү болно гэхдээ тэд өөрсдөө гүйж ирээд хусуулаад байсан байхаа өнгөлөг мөнгөлөг явахад хүүхнүүд угаасаа ялангуяа жомбогууд салахаа мэдэхгүйшт за за АНКА чи минь ингээд төгслөө гэж үү? бас л бөгс бөөрний хэргээр УИХ с хөөгдсөнөөрөө манай Булганых анхдагч болох нь сайхан шүү манай Булган
Нэргүй
2021-04-14 15:24
Манайхан, “Том чулууг жижиг чулуугаар цохино” гэж нэг үг байдаг аргачлалыг улс төрд их хэрэглэдэг болсон шиг санагдаад байгаа!? Яагаад гэвэл нэг том асуудал дэгдэх буюу дэгдсэнг дарахын тулд нэг жижиг асуудлыг сэвж олны анхаарлыг хөндийрүүлдэг юм шиг байгаамаа!? Оюу Толгойн хэлэлцээр, хил дээр болсон хүн амийн хэрэг бөхчүүдийн зодоон гээд асуудал ид яригдаж эхлэнгүүт Сүндэрвяагийн асуудал босч ирэнгүүт түүнийг улам хүчтэй сэвж байна!? Бохир улс төрийн арга л юм шигээ!? Энэ бол өс хонзонгоор л явж байгаан байнашдээ!?
Зочин

иргэн
2021-04-14 15:04
нохой шиг буудаж ал лаларыыг
keyboard_arrow_up