Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр ЕТГ-аас маш том бүрэлдэхүүн орж ажилласан Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр ЕТГ-аас маш том бүрэлдэхүүн орж ажилласан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр ЕТГ-аас маш том бүрэлдэхүүн орж ажилласан

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм.  Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Ямар ч үед Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчөөс санал авдаг. Энэ хуулийг хэлэлцэж байх хугацаандаа Ерөнхийлөгчөөс санал авсан уу" гэв.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Н.Энхболд "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газраас маш том бүрэлдэхүүн орж ажилласан. Тамгын газрын дарга нь өөрөө ч байсан. Тэндээс гарсан саналын 80-90 хувийг нь хуулийн төсөлд оруулсан.

Энэ хуулийг хэлэлцэж байх үеэр Ерөнхийлөгчөөр өмнө нь болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн дахин нэр дэвшиж болох эсэх тухай эрхийн асуудал яригдаагүй байдаг. Энэ асуудлыг Үндсэн хуулийн агуулгаараа явуулж байгаа гэж бодоод хуулийг баталсан. Яг сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үед энэ асуудлыг хөндөөгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
625765
2 эможи

Баасандулам
2021-04-20 12:34
Ёрөнхийлөгчийн тамгын газрынхан ямарч сонор сэргэмж, боловсрол, мэдлэг муутай юм бэ эсгэвэл мэдсээр байж санал өгсөн юм болов уу тамгын газрын хүмүүс нь ичмээр юм аа нөгөө талаас өрсөлдөх олигтой хүнгүй болжээ
keyboard_arrow_up