ЧУУЛГАН: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй боллоо ЧУУЛГАН: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй боллоо

2021 оны 4 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, санал хураалт явууллаа. 

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан билээ.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжлээ.

Ингэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй боллоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625892
5 эможи

Иргэн
2021-04-23 10:33
Маш зөв шийдсэн байна.
Зочин
2021-04-22 21:55
больж элбэгдорж баттулга нэр дэвшихгүй ямар сайхан юм бэ харахаас дургүй хүрч бна
keyboard_arrow_up