УИХ: Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2022 он хүртэл татвараас чөлөөлөв УИХ: Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2022 он хүртэл татвараас чөлөөлөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ: Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2022 он хүртэл татвараас чөлөөлөв

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг батлав.

Хуулийн төслүүдэд, хөдөө аж ахуйд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлж, чөлөөлөхөөр тусгажээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгээр гишүүнээс гаргасан саналын дагуу хүлэмжийн тоног төхөөрөмжийг хуулийн үйлчлэлд багтаахаар тусгажээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг дэмжив. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон 67 гишүүний 39 нь буюу 58.2 хувь дэмжлээ.

Харин Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг гишүүдийн 40 нь буюу 59.7 хувь дэмжив. Ингээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625925
0 эможи

keyboard_arrow_up