Ц.Анандбазарт хариуцлага тооцож чадах уу, Б.Бат-Эрдэнэ аварга аа?
Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэх баримт, мэдээлэл цацагдаж, үүнтэй холбогдуулан иргэдийн дунд “Metoo” гэх хөдөлгөөн ч өрнөөд буй.
Өөрийгөө гэм буруугүй гэж олонд ойлгуулахыг хүсч, мэдэгдэл гаргасан Ц.Анандбазар гишүүний бай болсон гэх олон бүсгүйчүүд хууль хяналтын байгууллагад түүний эсрэг зарга мэдүүлж, шалгалтын ажиллагаа үргэлжилж буй талаар иргэн Б.Сүндэрьяа мэдээлсээр байгаа юм.
Түүнчлэн УИХ-д Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазар гишүүнд “Булган аймгийн залуучуудын холбоо"-ноос ШААРДЛАГА хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг Ёс Зүй, Сахилга Хариуцлагын Байнгын Хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд өгсөн байна.
Уг асуудлыг цаашид хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзэж байна.