ЧУУЛГАН: Цар тахлын нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно ЧУУЛГАН: Цар тахлын нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Цар тахлын нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно

2021 оны 4 сарын 29

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, 6 хуулийн төсөл хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно. Чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

2.Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

3.Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

4.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

5.Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

6.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;

7.Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох: “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар”.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626181
0 эможи

keyboard_arrow_up