УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Чуулганы хуралдааны явцад УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авсан тогтоолд хориг тавьж байгаа нь түүхэндээ анх удаа гарч буй тохиолдол гэдгийг онцолж байлаа. Мөн дүгнэлтийг хүлээн авсан тогтоолд хориг тавих нь ҮХЦ-ийн дүгнэлтэд хориг тавьж байгаатай ижил тул хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувь хүлээн авахаас татгалзав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626226
0 эможи

keyboard_arrow_up