УИХ-ын гишүүн П.Анужин хууль санаачлахын оронд ЕБС-ийн хоолны үйлчилгээнд хяналт тавина УИХ-ын гишүүн П.Анужин хууль санаачлахын оронд ЕБС-ийн хоолны үйлчилгээнд хяналт тавина
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн П.Анужин хууль санаачлахын оронд ЕБС-ийн хоолны үйлчилгээнд хяналт тавина

2021 оны 5 сарын 01

Arslan.mn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг хэлэлцэв. 

Харин ЕБС-ийн хоолны үйлчилгээн хяналт тавих ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Анужин ахлахаар болов. Ард түмнээсээ хууль санаачлах, батлах үүрэг авч сонгогдсон гишүүд ийнхүү гүйцэтгэлийн ажил руу орох нь зөв үү. Өнөөдөр манай улсад хууль, эрх зүйн орчин нь сайн бүрдээгүй салбарууд олон байна. Үүнээс үүдэн зөв тогтолцооны дагуу хөгжих, эрх үүргийн тэгш байдал хангалтгүй байгаа. Ийм үед УИХ-ын гишүүд ард, иргэдээ шудрагаар ажиллаж, амьдрахад шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх үүрэг хүлээсэн хүмүүс. Боловсролын яам, мэргэжлийн хяналтын байгууллагад ЕБС-ийн хоолны үйлчилгээг шалгаад, зохицуулаад явчих субьект алга уу?!

УИХ-ын гишүүд нь хийх ажил бага байгаа бол багш нарын цалинг хэрхэн нэмэгдүүлэх, онцгой салбаруудад шаардлагатай хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах, манай их дээд сургуулийг төгссөн төгсөгчид олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх болон боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах сан. Монгол Улсад тулга тойрсон асуудалтайгаа зууралдах биш, бодлогын зөв өөрчлөлтүүд үгүйлэгдэж байна эрхэм гишүүд ээ!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
626321
7 эможи

Зочин
2021-06-23 12:07
Ерөнхий боловсролын сургуулийн ажлыг үймүүлээд хоол яриад байгаа юм билээ тэр олон хүүхдэд өдөр бүр хоол өгөх нөхцөл байхгүй өгдөггүй ш дээ. Сургуульд хүртэл гай болж явахын. Иймэрхүү юмнуудыг сайн хямагдаж байх хэрэгтэй байна. Өөрийгөө мэдэхэд яанаа..
Баасандулам
2021-05-03 10:22
Ёстой зөв би дэмжиж бна манайхан ялангуяа залуу гэр бүл суралцах хэрэгтэй шүү
Баасандулам
2021-05-03 10:22
Ёстой зөв би дэмжиж бна манайхан ялангуяа залуу гэр бүл суралцах хэрэгтэй шүү
Баасандулам
2021-05-03 10:22
Ёстой зөв би дэмжиж бна манайхан ялангуяа залуу гэр бүл суралцах хэрэгтэй шүү
ug
2021-05-01 20:09
za huuhduud tsagaan hoolton boloh n
Зочин
2021-05-01 17:43
Мэиргэжлийн хяналтын дарга ч чамд томдох байх хоол хариуцсан мэргэжилтэн болвол таарах юм уу
Зочин
2021-05-01 17:39
Анх удаа зөв зүйл ярьлаа
Зочин
2021-05-01 17:05
САЙН БАЙНА САЙН АЖИЛААРАЙ ТҮМНИЙ ХҮҮХДЭД ТУСТАЙ ТҮҮХЭНД ҮЛДЭХ ЗҮЙЛ ХИЙГЭЭРЭЙ.
Zochin
2021-05-01 16:57
Hoorhiidoo yu chaddag gej bodoj ta nar oorsdoo songoson yum be Chaddag yumaa l hiij l baig l dee
keyboard_arrow_up