Сүхбаатарын талбай дээр хоносон гишүүд УИХ-ын чуулганы үйл ажиллагааг “АЛДАГДУУЛАВ“ Сүхбаатарын талбай дээр хоносон гишүүд УИХ-ын чуулганы үйл ажиллагааг “АЛДАГДУУЛАВ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатарын талбай дээр хоносон гишүүд УИХ-ын чуулганы үйл ажиллагааг “АЛДАГДУУЛАВ“

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхгүй гэж СЕХ-ноос мэдэгдсэн тул, УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй.

Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд энгийн хувцастай (талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа гишүүд) орж ирсэн нь цахим орчинд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулсан үйлдэл боллоо. 

Уг нь Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 10.7-д "Төрийн ордонд ажилладаг албан хаагч нь ажлын байрандаа албаны хувцастай байна", Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журмын 3.18-д "Биеийн тамирын, чөлөөт амралтын, хэт богино банзал, этгээд загварын гэх мэт хувцастай хүмүүсийг Төрийн ордонд нэвтрүүлэхгүй" гэж хуульчилж өгсөн байдаг. Гэтэл дээрх нэр бүхий гишүүд  хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн  энэ юм.

Улмаар тэд УИХ-ын чуулганы танхимд орж ирэн хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй асуудлаар мэдэгдэл хийж, хуралдааны үйл ажиллагааг алдагдуулсан аж.

Үүний хариуд УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР “Чуулганы индрийг буруу ашиглахгүй байх”-ыг сануулсан бөгөөд Үндсэн хуулиа сахиж ажиллахыг сануулсан байна. Тэрбээр "УИХ хууль тогтоодог байгууллага болохоос биш, хууль сахиулдаг байгууллага биш. Дотоод асуудлаа дотооддоо л шийд. УИХ намын дотоод асуудлыг шийддэг газар биш. Тамга тэмдгээ булаацалдчихаад энд ирээд хэрүүл хийгээд байх юм." гэжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
626592
9 эможи

Ту
2021-05-07 12:19
Оруулахгүй байх нь яасан юм бэ
Иргэн
2021-05-07 09:34
Энэ хог шаарууд галзуурчээ. Нам дотрох асуудлаа намын байрандаа л очиж шийднэ биз.
Иргэн
2021-05-06 22:06
Эд нар утсан хүүхэлдэйнүүд удирдагч нь 3 давхарт байгаа ингэж байгаад сонгууль хойшлуулж өөрөө зөөлөн суудалдаа 2 жил суух далдын бодол тээж яваа Баттулгад ямар ч үнээр хамаагүй албан тушаал хэрэгтэй түүнд өөр хайрлах юм байхгүй ард түмэн короногоор өвдөнө үү үхнэ үү өлсөнө үү яана хамаа байхгүй
Үмбүүүү
2021-05-06 17:26
Нэг намын дарангуйлал дор үмбүүнүүд
ЗОЧИН
2021-05-06 17:06
УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД ДАРААГИЙН УДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХДАА ИХ ХУРЛЫН ДАРГА ИЙМЭРХҮҮ ГИШҮҮДИЙГ БУЦААН ТАТУУЛАХААР СОГОСОН ТОЙРОГТ НЬ САНАЛ БОЛГОДОГ ЖУРАМ ОРУУЛ
Иргэн
2021-05-06 17:01
Олон түмэн наадуулыг чинь дэмжихгүй байгаа шүү. Нам доторх л асуудал ш дээ. Солиотой юм шиг ийш тийш үсчээд байх юм.
ИРГЭН
2021-05-06 16:47
ЭД НАР ТУСГАЙ ЗОРИЛГОТОЙ МОНГОЛЫН ТѲРѲѲР ТОГЛОХ ГЭЭД БАЙНА.
Иргэн
2021-05-06 16:39
Хуулиа мэддэггүй хууль тогтоогчдоор яаах ч юм билээ дээ. Ичиж үхээсэй
Зочин
2021-05-06 16:13
Хөөрхий амьтад
keyboard_arrow_up