Г.Занданшатар: Тэтгэврийн зээлгүй байсан  238 мянган ахмадад 216 тэрбум төгрөг олгогдохоор болж байна Г.Занданшатар: Тэтгэврийн зээлгүй байсан 238 мянган ахмадад 216 тэрбум төгрөг олгогдохоор болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Тэтгэврийн зээлгүй байсан 238 мянган ахмадад 216 тэрбум төгрөг олгогдохоор болж байна

2021 оны 5 сарын 10

Arslan.mn

Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард  ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж, тэтгэврийн зээл авсан 228.5 мянган ахмадуудын зээлийг 763 тэрбум төгрөгөөр тэглэсэн.

Харин тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгох болсон. Уг ажил ийнхүү хэрэгжиж өнөөдрөөс буюу 2021 оны 05-р сарын 10-ны өдрөөс олгогдож эхлэхийг өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгасан.  Ахмадуудад олгох үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК  тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлнэ. 

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянга ахмад байгаа. Мөн нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Ингээд нийт 238 мянган ахмадуудад 216 тэрбум төгрөг олгогдохоор болж байна.

Хүн бүр тэгш эрхээ эдэлж, төрийнхөө халамжийг ялгаваралгүй хүртэх ёстой. Байгалийн баялгийн тэгш хуваарилалтын үр шимийг ахмад буурлууддаа нэн тэргүүнд хүртээх төрийн бодлого үргэлжилсээр байна.

Ахмад настнууд маань дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаж, үр хүүхэд, ач зээгээ уриалан халдварт өвчнийг хамтдаа даван туулахыг хүсье." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626736
0 эможи

гахай хоншоорт ээлжит шоу
2021-05-10 19:04
эдийн засгийг элгээр нь хэвтүүлж буй шоучид
keyboard_arrow_up