А.Ариунзаяа: Нөхцөл байдал хүнд байгаа учраас НДШ-ийг 2%-ийг хойшлуулах, эс бөгөөс цуцлах асуудал яригдаж байна А.Ариунзаяа: Нөхцөл байдал хүнд байгаа учраас НДШ-ийг 2%-ийг хойшлуулах, эс бөгөөс цуцлах асуудал яригдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Ариунзаяа: Нөхцөл байдал хүнд байгаа учраас НДШ-ийг 2%-ийг хойшлуулах, эс бөгөөс цуцлах асуудал яригдаж байна

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тэр дундаа НДШ-ийг 2 хувиар бууруулах асуудлыг хэлэлцэж байна.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Манай улсын тэтгэврийн тогтолцоо харьцангуй шинэ. Хууль батлагдсанаас хойш 22 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой энэ гажуудал үүсэж байна. Аливаа бодлого тогтвортой байх ёстой гэдэгт би анхаарч ажиллана. 1995 онд тэтгэврийн шимтгэл 19 хувь байсан бол 2008 онд бууруулаад 14 хувь болгосон. 22 удаагийн өөрчлөлтүүд олголт тал дээр хөнгөлөлтүүдийг бий болгосон.

Өнөөдөр тэтгэвэртээ гарч байгаа хүмүүсийн 54 хувь нь дөнгөж ердийн горимоор гарч байгаа. Үлдсэн хувь нь дандаа хөнгөлөлттэй нөхцөлд гарч байгаа нь сангийн алдагдлыг бий болгож байна. Нөгөө талдаа 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрт нэгдэхэд тухайн үед Монгол Улс дефолтод орохгүйн тулд санхүүгийн гажуудлыаа засах ёстой гэсэн зөвлөмжүүд өгснөөр эргээд НД-ын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр нь 2021 оноос 19 хувьд хүрч байгаа нь 2095 оны хувьд хүргээд байгаа юм. Нөхцөл байдал хүнд байгаа учраас өнөөдрийн 2 хувийг хойшлуулах, эс бөгөөс цуцлах асуудал яригдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626872
0 эможи

keyboard_arrow_up