Ж.Бат-Эрдэнэ: 6-аас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даахаар хуульд тусгасан Ж.Бат-Эрдэнэ: 6-аас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даахаар хуульд тусгасан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Бат-Эрдэнэ: 6-аас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даахаар хуульд тусгасан

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар УИХ-ын гишүүд өнөөдөр /2021.05.19/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ " Энэ тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх төлөвлөгөөтэй оруулж өгсөн.  Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна. Тус өрхүүдэд 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Монгол Улсын Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулж ирж байна.

Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон. 

Шилжилт хөдөлгөөний зөв зүйтэй бодлогыг тусгах болно. Гадаадад сурч боловсорсон иргэдээ эх орондоо авчирч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах талаар саналыг дэвшүүлсэн." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
3
angry an post
3
627084
21 эможи

Зочин
2021-05-21 20:01
Darga nar oorsdoo l bolj baibal ard irged yag abaach hudlaa sdee orh bvrdee l 20 say ogvvl zvgeer bna
Зочиг
2021-05-21 19:33
Баагий андаа тоог нь багасгал даа.
Nandia
2021-05-21 16:58
Ihenh ailuud 3-bolon tvvnees deesh hvvhedtei bgashdee yuma jaahan naanatai tsaanatai bodoj vzeej bs toriin baiguulgiin hvmvvsdee tsalin deerees ni 200-300 hoorond ogoh bolzoltoigoor bairtai bolgoh sanal dewshvvlmeer yuma
Unur
2021-05-21 15:48
6 hvvhedtei ail barag l bgvi shvv dee ihenh hvmvvs 2-3 hvvhedtei hvmvvs l bga shvvdee
muugii
2021-05-21 11:39
bodlogoo sain ergezuulj olond hurteemjtei baidlaar gargah heregtei sh dee.4ees deesh huuhedtei ailuudad baga ch yum uu uridchilgaag shatlaltai bolgoh heregtei bn olon am hultei ail 15 % yum uu
Зочин
2021-05-19 23:21
Юу вэ 6 гаас дээш гэнүү 4,5 хүүхдэдтэй хүмүүс зүгээр зовоогүй төрсөн болж байна уу? Арай дэндүү увайгүй үйлдэл байна шүү.
Сонгуулийн шоугаа зогсоо
2021-05-19 20:23
Санал өгдөг үхэр сүргийг ингэж бэлддэг бололтой
улсыг самрахнээ эд нар
2021-05-19 19:14
сонгуулийн маргааш Эх орон минь яана даа .
keyboard_arrow_up