ЧУУЛГАН: Техникийн саатал гарсан гэх шалтгаанаар чуулганы хуралдааныг ЗАВСАРЛУУЛАВ ЧУУЛГАН: Техникийн саатал гарсан гэх шалтгаанаар чуулганы хуралдааныг ЗАВСАРЛУУЛАВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Техникийн саатал гарсан гэх шалтгаанаар чуулганы хуралдааныг ЗАВСАРЛУУЛАВ

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Улмаар гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалтад явуулахад хуралд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Гэтэл өнөөдрөөс чуулганы цахим санал хураалтын системд өөрчлөлт орсон нь гишүүдэд ойлгомжгүй байснаас болж  "хуулийн төслийг дэмжихгүй" гэх саналын дүн гарлаа хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга нарын гишүүд горимын санал гаргав.

Уг санал хураалтыг хүчингүй болгон дахин санал хураалт явуулах саналыг Г.Мөнхцэцэг гишүүн гаргасан. Түүний гаргасан саналын дагуу гурав дахь удаагаа санал хураалт явуулсан ч өмнөхтэй адил олонхын дэмжлэг авч чадсангүй. 

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар техникийн саатал гарсан тул чуулганы хуралдааныг түр завсарлуулж буйгаа мэдэгдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627120
1 эможи

keyboard_arrow_up