ЧУУЛГАН: Монгол Улсын хүн ам 3.296.866-д хүрчээ ЧУУЛГАН: Монгол Улсын хүн ам 3.296.866-д хүрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Монгол Улсын хүн ам 3.296.866-д хүрчээ

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард ирүүлсэн Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн -ийн талаарх мэдээллийг сонсож байна. 

Хүн амын тооллогыг долоо хоногийн хугацаанд явуулжээ. Уг ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж явуулсан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн ам 3 сая 296 мянга 866 хүрсэн байна. Хүн амын 3.7 хувь нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа аж.

Улсын хэмжээнд 106 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. 

Өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 байна. Хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол нийт хүн амын 59.7 хувь нь ажилах хүчинд багтаж байгаа талаар хэллээ. Нийт өрхийн 38.2 хувь нь гэрч, 60.9 хувь нь байшинд амьдарч байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байгаа ба

  • 0-14 насны хүүхэд 31.5 хувь,
  • 15-64 насны хүн ам 64.4 хувь,
  • 65, түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна.

Хүн амын төрснөөс хойших аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогчид нийт суурин хүн амын 23.4 хувийг, бүс хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогчид 20.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллогын дүнгээс буурчээ. 

Эдийн засгийн байнгын хорооны снал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

Тооллогын дүн, байнгын хорооны санал ,дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627155
0 эможи

keyboard_arrow_up