С.Одонтуяа 100 саяыг авах уу, ЗУРГААН ХЭРГИЙН ЯЛД унах уу? С.Одонтуяа 100 саяыг авах уу, ЗУРГААН ХЭРГИЙН ЯЛД унах уу?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

С.Одонтуяа 100 саяыг авах уу, ЗУРГААН ХЭРГИЙН ЯЛД унах уу?

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит “дайсан”-аар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нөхөр Г.Өлзийбүрэн нар тодорлоо.

“...Тэд вакцинжуулалтыг улстөржүүлсэн” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.

Тэрбээр 2021 оны тавдугаар сарын 10-нд Засгийн газрынхаа 100 хоногийн хэвлэлийн бага хурал дээр “...Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаад яахав гэж бодож би тухайн үед дуугүй л явсан. Энэ дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн байсан. Мөн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас өнөөдөр хэлчих нь зүйтэй байх. Би энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, гаалиар ийм бараа орж ирэх, ирэхгүйг шийддэг. Эсвэл хэн нэгэн хүн хууль хяналтын байгууллагатай холбогдож, Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд нийцэхгүй” гэсэн юм.

Энэ мэдээлэл цацагдсаны дараа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа цахим хуудсаараа дамжуулан “...Дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийхдээ сэтгүүлчдэд тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тэрбээр вакцины татан авалтыг гацаасан хүн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэж намайг хэлсэн. Мөн манай нөхрийг дурдсан. Манай нөхөр төрийн дээд албан тушаал хашдаг хүн биш. Миний хувьд энэ вакцины асуудалд нөлөөлөх боломжгүй. Энэ бол цэвэр Засгийн газрын ажил. Би вакцины талаар чуулган дээр төсөв батлахаас нь эхлээд вакциныхаа мөнгийг төсөвт суулгаач ээ. Ингэвэл найдвартай шүү. Хурдан ирдэг юм шүү гэдгийг маш олон удаа хэлсэн. Дээрээс нь иргэдийг вакциныг сонголттой хийлгээч ээ гэдэг зүйлийг хэлсэн. Шүүмжилсний төлөө намайг үндэслэлгүй гүтгэж байна. Би хуулийн байгууллагад хандаж шалгуулна. Засгийн газрын хариуцлагыг хувь хүн, сөрөг хүчин рүү чихэж байгаад харамсч байна” гэж мэдэгдэл хийсэн юм.

 

Улмаар 2021 оны тавдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал зарлаж “Би Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд гомдол гаргасан. Нэр төрөө сэргээлгэнэ. Шүүхээр хэнийг ч гэм буруутай гэдгийг нь эцэслээгүй байхад Ерөнхий сайдын амнаас сөрөг хүчнийхээ, тэр дундаа УИХ-ын дэд дарга хүний нэр хүндэд халдах нь байж боломгүй явдал.  Тиймээс би нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйх, мэдээлэл тараасан арга хэлбэрээрээ залруулга хийхийг шаардсан. Мөн Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг цар тахлын үеэр орон гэргүй болсон өрх толгойлсон ээжүүдэд өгнө” гэв.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуугүй суугаагүй байна. С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нартай холбоотой долоон асуудлыг шалгуулахаар АТГ зэрэг хуулийн байгууллагуудад ханджээ. Баттай эх сурвалжийн мэдээллээр дараах асуудлуудыг шалгуулах хүсэлтийг гаргажээ.

№1: ХУУЛЬ БУСААР ВАКЦИНЫ БИЗНЕС ХИЙХИЙГ ОРОЛДСОН ГЭХ...

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь цар тахлын эсрэг вакциныг хууль бусаар оруулж ирэх, худалдаалах зорилгоор аливаа хуулийн этгээд, иргэн С нарын хувь хүмүүстэй яриа хэлэлцээр хийсэн эсэх болон УИХ-ын дэд дарга С.Одонтуяа вакцинтай холбоотойгоор байр суурь илэрхийлж байсан талаар шалгуулах.

№2: ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТООР ДАМЖУУЛЖ ШҮҮГЧ НАРТ АВЛИГА ӨГСӨН ГЭХ...

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь өмгөөлөгч Б.Баасанцогттой хамтарч, түүгээр дамжуулж “Ариг” банк болон “Улаанбаатар импекс” компанид давуу байдал олгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн Э, М нарын шүүгч нар, тэдний ойрын хамаарал бүхий хүмүүст авлига, хээл хахууль өгсөн эсэх талаар шалгуулах.

№3: ГААЛИЙН БАЙЦААГЧ НАРТ НӨЛӨӨЛЖ ХУУЛЬ БУСААР ТАТВАРГҮЙ БАРАА ОРУУЛЖ ИРСЭН ГЭХ...

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын байцаагч нарт нөлөөлж, А хоршооны гаалийн зөрчил бүхий 801 хайрцаг барааг улсын хилээр татваргүй болон хуурамч материал бүрдүүлж оруулж ирсэн талаар шалгуулах.

№4: ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙГООР ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШСЭН ГЭХ...

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байдаг МВ компанийн Х нэртэй газрын тосны  лиценз дээр бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор албан тушаалын болоод улс төрд нөлөө бүхий байдлаараа өөрсөддөө давуу байдал олгож уг газрын тосны талбай болон бусад ашигт малтмалын лицензийг хууль бусаар эзэмшилдээ авсан эсэхийг шалгуулах.

№5: “ОЮУТОЛГОЙ”, “ЭРДЭНЭС МОНГОЛ”, “ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ” КОМПАНИУД БОЛОН ТӨҮГ-УУДЫН ХУДАЛДАН АВАЛТАД НЬ НӨЛӨӨЛЖ БАРАА МАТЕРИАЛ “ШАХДАГ” ГЭХ...

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь албан тушаалын болоод улс төрийн нөлөө бүхий байдлаа ашиглаж, “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компаниуд болон ТӨҮГ-уудын худалдан авалтад нь нөлөөлж бараа материал “шахах” зэргээр оролцсон, мөн тэдгээр компани, удирдлагуудаас нь төрсөн хүү Үнэнбүрэнгийнхээ болон өөрийнхөө дансаар хувьдаа мөнгө авсан болон бусад асуудлыг шалгуулах.

№6: ДҮҮРГҮҮДИЙН ТЕНДЕРҮҮДИЙГ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДДЭЭ АВЧ ӨГСӨН ГЭХ...

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нь Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хадам ээж Ц гэх мэтийн өөрийн ойр дотнын, хамаарал бүхий этгээдүүдэд дүүргүүдэд хийгдэх ажлын нэр бүхий тендерүүдийг авч өгсөн. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, материал худалдаж авах хууль журам, худалдан авах ажиллагааг зөрчиж давуу байдлаар барилгын болон бусад нэр бүхий тендерүүдийг авсан эсэхийг шалгуулах хүсэлтийг гаргасан байна.

Ер нь бол энэ асуудал аль аль талаасаа шүүхээр шийдэгдэхээр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шалгуулах хүсэлтэд дурдагдсан албан тушаал, улс төр дэх нөлөөгөө ашиглаж гаалийн байцаагч нарт нөлөөлсөн, өмгөөлөгч Б.Баасанцогттой хамтарч “Ариг” банкны асууддалд холбогдож, шүүгч нарт хахууль авч өгсөн гэх асуудлууд нь аль хэдийнээс яригдаж л байжээ. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож байхдаа ч УИХ-ын чуулган дээр нэр дурдалгүйгээр С.Одонтуяад хэлж, анхааруулж байжээ.

Өөрөөр хэлбэл, С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нартай холбогддог асуудлууд өнөөдөр л ил болж буй юм биш. Хөшигний ард удаан бугшсан. Тэдгээрийн нэгийг Ерөнхий сайд задалсан. Харин С.Одонтуяа нар түүнээс мөнгө нэхэж, “дайн” эхлүүллээ.

Одоо хэрэг асуудлуудыг АТГ болоод хууль хяналтын бусад байгууллага шалгана. Тэгээд шүүх шийднэ. Дашрамд дурдахад Ерөнхий сайдын хуулийн байгууллагад өгсөн хүсэлтэд маш ноцтой нотлох баримт, мэдээллүүд багтжээ. Тэгэхээр С.Одонтуяа 100 саяыг авах уу, зургаан хэргийн ялд унах уу гэдэг удахгүй шийдэгдэнэ гэсэн үг.  

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
2
sad an post
1
ouch an post
1
confuse an post
3
angry an post
2
627211
28 эможи

Хуульч
2021-06-01 08:16
МАНАН мафитай маш их холбоотой гэр бүл. Ми.Энхболдын нэг ангийн хүүхдүүд. Угаасаа багаасаа бэлэн юман дээр өссөн сайдын хүүхэд шуналтай, зальтай. Өөрөө АН-д, нөхөр нь МАН-д, нөхөр нь дандаа газрын тос зэрэг байгууллагуудад маш олон жил ажиллаж, хоёр талд ажиллаж сурсан, Бадамжунайн баруун гарын тэргүүн даа хүн дээ. АТГ, хуулийн байгууллагуудыг харж л байя.
Их шунал
2021-05-26 21:44
Одонтуяагийн нөхөр Өлзийбүрэн эртнээс л маш олон гэмт үйлдлүүд хийсэн.Төмөр замд ажиллаж бгаад шоронд ч орж бсан.Маш эвгүй муу юм зохион байгуулахдаа гаршсан нэгэн.Эхнэр нөхөр энэ 2 МАНАН ээлжилж төр барих бүрд хоёр талаас ашгаа хүртэж 30 гэр бүлийн нэг болтлоо баяжсан.Их хурал дээр шударга болж жүжиглэх боловч боломж бүрийг атгаж баяжсан Одонтуяаг аль эрт шалгах л бсан .Ийм шуналтнуудыг байнга сонгоод тэд туйлын баян,бид эсрэгээрээ туйлын ядуу болчоод бна.Одонтуяа их идсэндээ.
Их шунал
2021-05-26 21:44
Одонтуяагийн нөхөр Өлзийбүрэн эртнээс л маш олон гэмт үйлдлүүд хийсэн.Төмөр замд ажиллаж бгаад шоронд ч орж бсан.Маш эвгүй муу юм зохион байгуулахдаа гаршсан нэгэн.Эхнэр нөхөр энэ 2 МАНАН ээлжилж төр барих бүрд хоёр талаас ашгаа хүртэж 30 гэр бүлийн нэг болтлоо баяжсан.Их хурал дээр шударга болж жүжиглэх боловч боломж бүрийг атгаж баяжсан Одонтуяаг аль эрт шалгах л бсан .Ийм шуналтнуудыг байнга сонгоод тэд туйлын баян,бид эсрэгээрээ туйлын ядуу болчоод бна.Одонтуяа их идсэндээ.
Saandar
2021-05-26 12:57
Odontuya ih shudagiin tuil shig l dandaa uls torjson yum yriail baidagshdee. Shunal ihebel shulam boldgiin ulger boloh biibiiii
Иргэн
2021-05-26 08:01
Мафийн аалзны торны сүлжээнд орсон балай авгай вэ
Зочин
2021-05-25 13:47
Хамгийн сонин нь эд нар ингэж сүржигнээд сүүльд хэрүүл чимээгүй болдог шүү үнэн худлыг шуурхай шийдэх ёстой усанд хаясан чулуу шиг алга бодохгүй гэдэгт найдья
Зочин
2021-05-25 10:30
Зөв. Үүнээс ч илүү их асуудал бгаа. Сайн шалгаж шахаж гаргамаар үхсэн ч ороолон болохвы гэж бодхоор өлмөн зэлмэн цадаггүй юмнууд маш их бгаа.
Зочин
2021-05-25 08:11
balai awgai sh dee luiwraar nohorteigoo bayjsan kkk
буяа
2021-05-25 07:46
Энэ авгайн энэ яригдаж байгаа асуудал бол үнэн Сайн ухвал овоо том юм нарч ирнэ дээ юун гишүүн байх юм юм л гарна нөхөртэйгөө дээлээ нөмрөх байлгүй даанч хууль нь дийлэхгүй байлгүй дээ Оюун Эрдэнэ баталгаатай юман дээр дугарсан ерөнхий сайд хүн тийм болчимгүй юм ярих ёсгүй
Хх
2021-05-25 06:27
Хороололд байртай гэж баярладаг бсан бол одоо уур хүрдэг болж
Zochin
2021-05-25 06:03
Ene balai avgai er ni toirogtoo yu hiisin.Bayangoloos bainga l garna odoo bolimoor yum
irgen
2021-05-25 03:37
balai avgai yum daa
irgen
2021-05-25 03:37
balai avgai gaviya bhgui meeskui horoolold gartsan dr bagan gerel tavisan haah
Зочин
2021-05-24 11:54
ЖАН-ын балайнуудаас балай л юм гарна. Эрх биш ерөнхий сайд хүн иштэй баримттай юманд дуугарсан байлгүй дээ
Zochin
2021-05-24 11:39
Odontuyad sanal ugsundu kharamsch bna.yamar apimar yum be
keyboard_arrow_up