Г.ЗАНДАНШАТАР: Энэ удаагийн сонгуулийн үр дүн Монголын ард түмний ялалт байх болно Г.ЗАНДАНШАТАР: Энэ удаагийн сонгуулийн үр дүн Монголын ард түмний ялалт байх болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Г.ЗАНДАНШАТАР: Энэ удаагийн сонгуулийн үр дүн Монголын ард түмний ялалт байх болно

2021 оны 6 сарын 09

УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 17-р хорооны хоёрдугаар хэсгийн санал авах байранд ирж саналаа өглөө.

Тэрбээр, СЕХ-ноос 12.00 цагийн байдлаар өгсөн мэдээгээр сонгуулийн ирц улсын хэмжээнд 13.45 хувьтай яваа нь өмнөх жилүүдээс өндөр байна. Цар тахлын энэ онцгой цаг үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь Монгол Улсаа сэргээн мандуулж, тусгаар тогнолоо тунхаглан зарласан 100 жилийн ойн жилд тохиож буй учраас түүхэн хэмээн онцолж байна.

Сонголт хийнэ гэдэг бол иргэн таны төрөө дээдлэх ухааны илэрхийлэл, түмэндээ хүргэж буй том тус дэм юм. Энэ удаагийн сонгуулийн үр дүн бол аль нэг улстөрийн хүчнийх биш, хэн нэг нэр дэвшигчийн ялалт бус зөвхөн монголын ард түмний ялалт байх болно.

Сонгуулийн сурталчилгааг гүтгэлэг, доромжлолгүй, хуулийн хүрээнд аядуу тайван зохион байгуулж чаддаг юм байна гэдгийг энэ удаагийн сонгууль нотлон харуулж байна. Харин өнөөдөр энэ үр дүнгээ хадгалан шударга санал хураалт болоосой хэмээн хүсч байна.

Сонгогч олон Та бүхэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, саналаа өгөхөө яаравчлаарай. Санал хураалт дуусах цагийг тулган хүлээн хэрэг юун. Төрийн тэргүүнээ сонгох сонголт тань мэргэн байх болтугай гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627670
0 эможи

Болор
2021-06-09 17:25
Хэлж байгаа үгнийхээ үнэ цэнийг ядаж бодоод нэг үзээч дээ. Ийм малууд улс удирдахаар бид Дарангуйлал, ӨР, ЯДУУРАЛ , ҮНДЭСНИЙ ГЭХ БҮХ ҮНЭТ ЗҮЙЛСЭЭ АЛДАЖ БАЙГАА ЮМ АА
keyboard_arrow_up