Номын баяраар амраад байвал хэн ажил хийж,  УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАХ ВЭ? Номын баяраар амраад байвал хэн ажил хийж, УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАХ ВЭ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Номын баяраар амраад байвал хэн ажил хийж, УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАХ ВЭ?

2021 оны 6 сарын 14

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Тодруулбал, тус хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Хэрвээ уг хууль батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болж, тус өдрүүдэд бүх нийтээр амардаг болох хуулийн өөрчлөлт юм. 

2021 онд л гэхэд бүх нийтээр амрах өдөр 15 тохиож байна. Үүн дээр сонгуульт жил учраас ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн амралтын өдрүүд энэ жил нэмэгдэж байгаа. Нөгөөтэйгүүр Коронавирусийн улмаас таван ч удаагийн урт хөл хорио тогтоосон. Ийнхүү амралт нь дэндэж, ажил хийх хүн олдохгүй нөхцөлд дахиад номын баяр гэх амралтын өдөр нэмэгдэж ч магадгүй нь. Энэхүү хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногийн байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байх юм.  

Улс төрчдөд ард иргэдээ ядуу байлгах сонирхол бий гэх үг энгийн ч нэг үг биш бололтой. Ажилгүй, орлогогүй иргэд төрийн халамж хүртэж, өнөө маргаашаа аргацаахаас бусад зүйл анзаахарыг болино.

Ийнхүү номын баяр гээд баярлаад, амраад байвал хэн ажил хийж, улс орноо өөд нь татах вэ. Гишүүд ч яахав цалингаас өөр орлоготой юм байгааз. Цалингаараа амьдардаг иргэд нь ажил хийж, амьдармаар байна.

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
627801
2 эможи

Иргэн
2021-06-14 19:55
Нэг нь нөгөө үсэг бичиг мэддэггүй УИХ-ын гишүүн асан Наранхүүгийн эгч мөн үү.Иймэрхүү юмнууд ард түмний хувь заяаг шийдэх хууль гаргаад бхйгаам даа.
Sdaa
2021-06-14 19:01
Oor oligtoi yum sanaachlaach
Zochin
2021-06-14 17:46
Ene amrakh ch demii baikhaa ajlaa khiij uls ornoo ood ni tatsan ni deer baikh.6-r sariin 2 dakhi 7 khonogiin buten saind geed l khuulichlakhgui yu daa.
Зочин
2021-06-14 16:23
Уншсан юмныхаа учрыг олж чаддаг болж боловсорч байж дараа нь нийтлэл бич. Сохор нохой чимээнээр гэдэг.
keyboard_arrow_up