УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Ковид-19”-ийн халдвар авчээ УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Ковид-19”-ийн халдвар авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Ковид-19”-ийн халдвар авчээ

2021 оны 6 сарын 14

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг коронавирусийн халдвар авсан байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа "1-р хавьтагч болсноо мэдээд PCR өгч Ковид эерэг гарсан, хөнгөн бсан тул гэртээ тусгаарлаж эм уугаад 6 дахь хоногтоо хүндэрч түргэнээр эмнэлэгт ирлээ. Вероселл 2 тунтай, эмнэлэгт хүн дүүрэн, өрөөндөө дөрвүүлээ. Улаан бүст байдал хүнд байна. Хөл хөдөлгөөнөө багасгаж хүн бүр болгоомжильё.

Одоо ер нь халуурахгүй хөнгөн хэлбэрээр тусаад, тэгээд хэд хоногоос хүндэрдэг хэлбэр түгээмэл байх шиг байна. Халуурахгүй учраас хүмүүс Ковид биш гэж сэжиглэхгүй явж халдвар тараагаад байна. Би 1-р хавьтагч боллоо гэдгээ мэдэнгүүт шинжилгээ өгч өөрийгөө тусгаарласан.

Ханиахгүй, халуурахгүй, хоолой өвдөхгүй байж бгаад 6 дахь хоног дээр зүрх дэлсэж, даралт огцом нэмэгдэж 150 хүрч, гэртээ байсаар байсан бол харвалт өгөх байж. Архаг хуучгүй, даралт ихэсдэггүй бсан тулдаа эмнэлэгт амжиж ирлээ. 2 тун Вероселл вакцинтай бсан тулдаа гайгүй гарлаа гэж бодож байна" хэмээн нийтэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
2
angry an post
627802
6 эможи

м
2021-06-14 23:55
мөнгөтэй лалруудад гайгүй байлгүй
Хурдан эдгээрэй
2021-06-14 23:25
Аймшигтай юм
зочин
2021-06-14 21:14
ИХ гишүүд спутник хийлгэсэн гээ биз дээ
Иргэн
2021-06-14 20:05
Вероселл дархлаа тогтоохгүй тохиолдол их байна. Үүнийг л нарийвчилж гаргахгүй бол халдвар буурахгүй. Танд дархлаа тогтоогүй л болов уу.
Zochin
2021-06-14 17:41
Khurdan edgeerei.
keyboard_arrow_up