АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох сонсголыг ирэх сарын 6-нд хийнэ
2021 оны 6 сарын 22
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсголын тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэв.
Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргын санал болгосноор тус газрын дэд даргыг УИХ зургаан жилийн хугацаатай томилдог болсон. Ингэхдээ УИХ томилгооны сонсгол хийхийг хуульчилсан билээ.
Тэгвэл АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаараа Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргалыг санал болгосон байна.
Ийнхүү АТГ-ын дэд даргыг томилох сонсголын товыг долдугаар сарын 6-ны өдөр тогтохыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжив.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
628082
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: