НББХ: Ажилласан жилээс үл хамааран 20 хоногийн ээлжийн амралт олгохыг дэмжсэнгүй НББХ: Ажилласан жилээс үл хамааран 20 хоногийн ээлжийн амралт олгохыг дэмжсэнгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НББХ: Ажилласан жилээс үл хамааран 20 хоногийн ээлжийн амралт олгохыг дэмжсэнгүй

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ажилласан жилийг харгалзахгүйгээр жилийн ээлжийн амралтын хоногийг 20 хоног болгосныг оновчгүй байна. Яг ямар үндэслэлээр ингэж тогтоосон бэ. Уурхайчид 28 хоног ажиллаад 10-14 хоног амардаг нь үнэхээр сөрөг байсан. Үүнийг 14 хоногийн амралт, 14 хоногийн ажлын өдөр болгосон ажлын хэсгийнхний маш зөв шийдвэр." гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил “Хуулийн 99.99.3-д заасан ээлжийн амралтыг 20 хоногийг 15 хоног болгох Ж.Сандаг-Очирын саналаар санал хураалт явуулья” гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахад гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
628128
3 эможи

keyboard_arrow_up