Ковидын хуулийг сунгаснаар хууль бус томилгоотой олон дарга нарыг дураар нь дургиулна Ковидын хуулийг сунгаснаар хууль бус томилгоотой олон дарга нарыг дураар нь дургиулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ковидын хуулийг сунгаснаар хууль бус томилгоотой олон дарга нарыг дураар нь дургиулна

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

УИХ-ын Аюулгүй байдал байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэв. Ингээд тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 88.2 хувь нь дэмжлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуралдааны үеэр "Төрийн бүх албанд төрийн албаны шалгалтгүйгээр бүтэн жил хүн томилсон. Одоо үүнийгээ дахиад зургаан сар сунгах гэж байгаа. Үүнийг дэмжихгүй, одоо болоо. Ковидоор далимдуулж хүмүүсээ шалгалтгүйгээр албан тушаалд томилж болсон байх гэж бодож байна" гэсэн юм. 

Тодруулбал Ковидын хууль гарснаар төрийн албаны зөвлөлийн шалгуурт тэнцээгүй, шалгалт ч өгөөгүй олон дарга нар дураараа томилогдсон билээ. Тэд ковидын хуулийг нэр барин төсвийн мөнгөөр дураараа дургисан гэж хэлэхэд хэлсдэхгүй. Мөн төрийн албаны зарчим алдагдан халаа сэлээ тасралтгүй хийгдсээр байгаа билээ. Төрийн нарийн бичгийн даргын суудалд ямар ч шалгуураар тэнцэх боломжгүй хүмүүс өнөөдөр яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашсаар байна. 

Ковидын хууль ард иргэдэд хэр хэрэгтэй, үр дүн гарсан хууль болох нь ЭРГЭЛЗЭЭТЭЙ ХЭВЭЭР БАЙНА. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628140
0 эможи

keyboard_arrow_up