Ж.СҮХБААТАР: ЗГ сүүлийн гурван сар менежмент муутай ажиллаж байна Ж.СҮХБААТАР: ЗГ сүүлийн гурван сар менежмент муутай ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ж.СҮХБААТАР: ЗГ сүүлийн гурван сар менежмент муутай ажиллаж байна

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы үеэр хэвлэл мэдээллээр мэдээлэл өглөө. Тэрээр ковидын хуулийн учир дутагдалын талаар хэлэхдээ "Монгол Улс л ганцхан Ковидын хууль гэж тусдаа хууль гаргаж ирээд мөрдөөд байна. Гэхдээ энэ нь маш их учир дутагдалтай. Ковидын хууль нь гамшгийн тухай хуулиасаа тусдаа яваад байгааг ойлгохгүй байна. Хаана ч байхгүй ковидын хууль гэж гаргаж ирж байхаар гамшгийн тухай хуулиа сайжруулья л даа. Засгийн газрын ковидтой тэмцэх менежмент сүүлийн гурван сар үнэхээр муу байна. Одоо менежментээ өөрчлөх хэрэгтэй. Ийм хүнд байдалд байж байж наадам хийнэ гээд шийдвэр гаргасанд гайхаж байна.

Манай улсын ковидын тэмцэл тодорхойгүй байна. Гэтэл Канад улс гэхэд дөрвөн үе шаттай төлөвлөгөө гаргаад амжилттай хэрэгжүүлээд явж байна. Ковидын хуулийг нэг л удаа өөрчлөх заалттай байтал одоо тэр заалтаа өөрчилнө гээд сууж байна. Ковидын хуулийн гол дутагдалтай тал нь даргын шийдвэрээр бүх юм явна, хуулиа дагана гэсэн ойлголтгүй. Улсын онцгой комисс нь ковидын хуулиа сунгахгүй бол хүний амь аварч чадахгүй шүү гээд хариуцлагагүй юм яриад сууж байна.

Ковидын хуулиас болоод энгийн иргэд эмнэлгийн бусад төрлийн тусламж, үйлчилгээг авч чадахгүй байдал үүсч байна.

Эмнэлгийн ачаалал дийлдэхгүй байхад бид эрүүл мэндийн салбарыг дорвитой дэмжихгүй байгаад гайхаж байна. Наадмаа хийнэ, сүргийн дархлаа тогтоно, хярвал хяр гээд төрд байгаа хүмүүс хэнэггүй яриад сууж болохгүй. Энэ долоо хоногийн байдлаа харж байгаад ирэх долоо хоногийн шийдвэрээ гаргаад явж болохгүй. Нас барж байгаа хүмүүсээ бодохгүй уяачдаа бодоод наадам найр хийж болохгүй" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
628163
57 эможи

Нараа
2021-07-01 12:28
Ардын намыг л сонгох чинь билээ! Гохинээ!
Зочин
2021-07-01 12:07
Энэ үнднстэнээр ингэж тоглох эрхийг бид өгчихсөн шүү дэ
Эсэргүүцэж байна
2021-06-28 01:54
Ойлгож ядах юу байна аймхай Хүрэлсүг баяраа тэмдэглэх гэж байгаам нэр хүндээ шороонд хутгаж байна .Эх орон ч үгүй ард түмэн ч үгүй болох вий дээ энэ хүн
зочин
2021-06-26 11:07
хөл хоиод ч үгэнд ордоггүй, вакцинаа хийлгэ гээд ч хийлгэдэггүйгээс хойш ... наадмаа хийсэн нь дээр ш дээ ... халдвар хамгааллын дэглэмээ бариад л явахаас ... иргэд өөрсдөө хариуцлагаа хүлээх цаг ньболсон... ЭМС, УОК хангалттай сайн мэдээлэл өгч бна... одоо иргэд өөрөө өөрсдийгөө авч явах хэрэгтэй ... наадмаа хийх хэрэгтэй ..
зочин
2021-06-26 11:02
Энэ гишүүн тэгээд энэ хуулийг анх оруулж ирж батлах гэж байхад эсэргүүцэхгүй яасан юм... Нэгэнт хууль байгаагаас хойш нэмэлт өөрчлөлт оруулаад л явна биз дээ.. эрхийг нь нэг л нээсэн бол хэзээ хаагддаг бсан юм. эндээсөмнөх ерөнхиы сайдаас эмээдэг бсан юм уу гэж харагдаж байнаа
Уянга
2021-06-25 18:36
Үнэхээр ойлгомжгүй байна аа. Тахлаа зогсоох арга хэмжээ авч өгөхгүй юм байхдаа. Дээгүүрээ мэддэг хариуцдаг хүнгүй болчихсон юм шиг л байна. Арай дэндүү юм аа.
zochin
2021-06-25 14:29
NAN gj danhalzahaas turiin 2 underlegt chin chadvar medleg bhgui bn.Hucheer l ta hudelj bn.Songuulia boli hichneen hun helev.Songoh hun ch buzar luivar .shat shatand hiiseer bgd garch irlee.Odoo turiin 3 ender bolloo.Ta nar medleg chadvar chin hurehgui.Ta nariin hariurslaga muu.Shorongoos UIH d suulaa.SO huuhnii begs ileed TSetsed suulaa.340 tb idsen.Haana bn Ta nariin haiutslaga Es.zui .DAMDINNYM
Зочин
2021-06-25 10:43
Дотроо сайн ярилцаж бай, Албан бусаар мэдээж схн ярилцаж бно. Гэхдээ дутуу ухаантай хүн ямар нэг "Тэргүүн" болохоор сийрэг ухаан нь үгүйрсэн юм шиг болдог. Ямар ч хүний үг авахгүй томроод тэнгэрт хөвөөстөй нисээд байдаг тийм хүн амархан огцордог юмөө. Нөгөө ЕС нь тиймэрхүү л харайгаад бгаа бх даа. Хөөрхий хэн толгой хоосон томорч давхина хүний үг сонсохгүй шинжтэй болохоор ухаарч гээд, нийтэд түгээж дээ. Зөв
Зочин
2021-06-25 10:33
Сүхбаатар гишүүн гадгашаа яриад байснаас дотроо зөвлөлдөж болодгүй юмуу нэрээ тусд нь гаргаж ирэх гээд байгаа юм шиг Ямар хууль гаргал энэ өвчин хумигдмаар байна өөрөө болон ардчилсан намын хэдэн нөхөд
1муу жолооч
2021-06-25 09:40
Муу Хойд эцэг шиг засгийн газар.гадныхнаас ичээч.яачихсан цайцан гарууд вэ?нэг хэсэг нь эмнэлэг эрлэгт явж байхад нөгөө хэсэг нь том том жип унаж морь бөхөөр цэнгэх.аль ухаанд нь багтаад бнаа?
Зочин
2021-06-25 09:18
Uhaan ni hurehgui uragshgui humuuseer udirduulj bga uruvdultei wm do bi hedhen humuusee erhluuldeggui wm gehed evteihen avaad yavj chadahgui
zochin
2021-06-25 08:41
Ажиглаад байх нь ээ ; Бидний Монголчууд бид цүнх барьж гутал арчиж байж даргынхаа итгэл олсон нэртэй нэр зүүсэн төрийн ажил албаны туршлагагүй нөхдийн тоглоом болж байна.
Ламбугай
2021-06-25 07:18
Наадмын дараа байдал хүндэрвэл хэн хариуцах вэ.
Зочин
2021-06-25 05:29
Дараагийн ээлжинд хоолонд орох гэсэн нөхдийн тэмцэл эхэлчихжээ.
Зочин
2021-06-24 23:41
зөв ард иргэд нь өдөрт хэдэн арваараа үхээд ганцхан зовид биш өөр өвчлөл бас нэмэгдэн ийм байхад баяр наадам хийх хэнд хэрэгтэй юм тэнд хэн очиж үзэх нь тодорхой юундаа баярладаг юм эмнэлэгийн ажилчид хэдэн сар жил маск хаалт хэрэглэснээс өөрсдөө яларгаанд орж хшнд бна тэхэд эрүүл мэндийн салбараа дэмжиж бг юм хаана бна өөрсдөө тарааж газар авхуулсан тэр балаг эмнэлэгийхэн үүрч бна засгийн газар маш муу ажиллаж бг арай нэг нугацтай тулахтай хшн улирдмаар юм шиг ээ
Zochin
2021-06-24 23:00
Zuv yarij bna. Khaaya khaaya ynen zuv um kheleed baikh um Enkhbayar ene 2
Эрхурга
2021-06-24 22:58
Зөв хө. Ингэж л эгзгийг нь тааруулж хариугаа авах хэрэгтэй хаха.
Зочин
2021-06-24 21:40
Наадам ч яахав нэгэнт сошиалаар хийхээр шийдчихсэн асуудал! ЗГ-аа сошиалд муулаад явдаг гь ч хайшаа юм, дотроо ярилцаж болмоор л юм! Өөрөө ЕС болмоор байгаа ч юм шиг хачин хачин юм яриад явдаг хүн юи билээ.
Иргэн
2021-06-24 20:43
Уяачдаа бодсондоо бишээ. Өөрсдөө мөнгө хусах гээд дайраад байна. Уяачдыг турхирч, ашиглаж байна.
Оля
2021-06-24 18:28
Зогсоох арга тал алгуу ах дүү 2ыг мөнгө угаалгахын төлөөл наадамдах гээд байгаа юм байна шүү. Ах гэх хүн нь ямар өрсөлдөөн шалгуургүйгээр засгийг мөнгийг хамж авч байгаа юм байна л даа.
ах
2021-06-24 18:16
Хөөрхий муу боловсролгүй ойворгон Хүрэлсүхэд хүмүүс зохион байгуулж удирдах авьяас бага ч болов байхгүй юм билээ.
Нарантуяа
2021-06-24 17:15
Ёстой зөв юун наадам тэр их мөнгөө ард түмэндээ тарааж өгвөл таарна энэ нэг бол хатуу хөл хоиоо тавих хэрэгтэй Гишүүндээ талархлаа ард түмнээ бодсон сайхан үг хэлжээ ЧП 17-р хорооны иргэн
Зочин
2021-06-24 15:26
Ж.Сүхбаатар гишүүнээ НААДАМыг зогсоож өгөөч..
keyboard_arrow_up