С.Ганбаатар: Бид сонгууль гэж “шоудчихаад“ одоо модоо барин ЭМД-ын мөнгө рүүгээ орж байна С.Ганбаатар: Бид сонгууль гэж “шоудчихаад“ одоо модоо барин ЭМД-ын мөнгө рүүгээ орж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Ганбаатар: Бид сонгууль гэж “шоудчихаад“ одоо модоо барин ЭМД-ын мөнгө рүүгээ орж байна

2021 оны 6 сарын 24

УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар дараах зүйлийг хэллээ.

Тэрээр "Ерөнхий сайд ковидод ялагдчихлаа. 4.8 их наяд төгрөг зарцуулж, салхинд хийсгэчихээд одоо ковидод ялагдаж, иргэд олноороо амиа алдаж байна. Даатгалын мөнгө бол шимтгэл, иргэд өөрсдийнх нь эрүүл мэнд эрсдэлд орсон үед өөрөө захиран зарцуулахаар төвлөрүүлсэн төсөв. Энэ бол татвар биш. Хэрэв энэ хууль орж ирэх юм бол ТЕГ-ын харьяа Эрүүл мэндийн татварын хэлтэс гэж байгуулаарай.  Монголын төр ниймгийн даатгалын 11 их наяд төгрөгийн өртэй. Үе үеийн ЗГ, төр нь даатгуулагчдын мөнгөнөөс хулгай хийдэг. Графикийн дагуу эргүүлж өгнө гэж амлаж байсан, тэр хаана байна вэ?

Хоёрдугаарт, бид УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгууль гээд "шоудчихаад" одоо "шартаж" модоо барин татварын мөнгөө гөвчихөөд, ЭМД-ын мөнгө рүүгээ орж байна. ЭМД-ын сангаас мөнгө зарцуулах гэж байгаагаа нийт даатгуулагчдаасаа асуусан уу, бизнес эрхлэгчдээсээ асуусан уу. Хэрэв асуугаагүй бол энэ бол дээрэм" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
628168
3 эможи

х
2021-06-24 23:46
хохин малуудааа намаа дагаал гүйгээд бай дагасан баяжаж бусад нь гуйлгачид
Зочин
2021-06-24 15:44
С.Ганбаатарыг дэмжиж байна
Иргэн
2021-06-24 14:23
Дүр нисгэсэн ХИНШҮҮ Ганбаатараа хошгируулагчийн далдуур байхаа боль
Иргэн
2021-06-24 14:23
Дүр нисгэсэн ХИНШҮҮ Ганбаатараа хошгируулагчийн далдуур байхаа боль
,Иргэн
2021-06-24 14:12
Хиншүү хүний амиар шоудаж сонголтонд нотлогдож АН_ХАЯА БАРААДАЖ
Зочин
2021-06-24 13:26
Өөрөө нэр дэвших гэж шоудаад боломжит бүх аргыг хэрэглээд эцэст нь талбай дээр хэвтээ биздээ .ярих шүүмжлэх амархан
ЭМД-аа цөлмөж дуусгах нь
2021-06-24 13:22
Иргэд минь яана даа
keyboard_arrow_up