15.00 цагаас УИХ-ын чуулган хуралдана
2021 оны 6 сарын 28
УИХ-ын чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг. Харин хаврын чуулган завсарлах хугацаа дөхөж буй ч хэлэлцэх асуудал дуусаагүй. Иймд долоо хоногт хуралдан чуулганы хуралдааны тоог нэмэгдүүлсэн байна.
Тухайлбал энэ долоо хоногт даваа, мягмар гарагт нэмэлт хуралдаан товлогджээ. Өнөөдөр 15.00 цагаас УИХ-ын чуулган хуралдах бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэх товтой байна:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
- “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628298
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: