Ц.Нямдорж: Хотын даргын эрх мэдлийг Засгийн газрын гишүүнийхтэй ижил түвшинд хүргэх боломжгүй Ц.Нямдорж: Хотын даргын эрх мэдлийг Засгийн газрын гишүүнийхтэй ижил түвшинд хүргэх боломжгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: Хотын даргын эрх мэдлийг Засгийн газрын гишүүнийхтэй ижил түвшинд хүргэх боломжгүй

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Дагуул хотын асуудалд Засгийн газрын мэдүүлснээр их хурал байгуулна. Дагуул хотын дотор тусгай бүс байхаар зохицуулалт хийсэн. Тусгай бүсийг таван чиглэлд байгуулахаар уг хуулийн төслийн 39 дэх хэсэгт тусгасан байгаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл их хурал дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хүрээнд боловсруулагдсан төслийг Д.Тогтохсүрэн гишүүнтэй ярьж байгаад төслийг авсан. Засаг захиргааны шинэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Энэ хуультай хамтдаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль намрын чуулганаар батлагдвал цогцоор хэрэгжээд явах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Үндсэн хуульд аймаг, нийслэлийн Засаг даргыг иргэдийн төлөөлөгч хурал санал болгож, Ерөнхий сайд чөлөөлнө. Үндсэн хууль өөрчлөгдөөгүй цагт хотын даргыг нийтээрээ сонгох бололцоо байхгүй. Монгол Улс нэгдмэл улс. Энэ улсыг нэгдмэл хуулиар яаж авч явах уу гэдэг нь төрийн асуудал. Нийслэлд бусад засаг захиргаанаас илүү эрх өгвөл, нийслэлийн асуудал Засгийн газрын түвшинд захирагдахад төвөгтэй байдал үүсэхийг үгүйсгэхгүй.Ний нуугүй ярихад Нийслэл, салбар яамдын зөрчил байсан. Ойлголцож байгаад энэ төслийг оруулж ирж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628321
0 эможи

ИрГэн
2021-06-29 09:34
НЯМДОРЖ ГУАЙ ТА ЯМАР ХАТУУ СЭТГЭЛТЭЙ ХҮН БЭ ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ТӨР ҮЕИЙН ҮЕД ГАРГАСААР ИРСЭН онцлох 100 ЖИЛД ТОМ ХҮЛЭЭЛТ БАЙСАН ТАНЫ ЯРЬЖ БУЙГААР ГУРИЛДСАН ЁС ТӨДИЙ ЮМ ГАРАХ БОЛОЛТОЙ. САНАМСАР БОЛГООМЖГҮЙ ИНДСЭН ГЭНДСЭН АВТО ОСЛЫН БОЛОН БУСАД ОЛОН ЯЛТАН АР ГЭРИЙГ БОДООД ЗАМД НЬ СААД ТЭЭГ ХИЙХГҮЙ ТҮРГЭН ЯВУУЛААЧ ХҮНД ХҮН АМЬ ХҮЧИН ДЭЭРЭМ АВИЛГА АЛБАН ТУШААЛИЙН ХЭРЭГ ӨӨР БИЗ ГОХ ДЭГЭЭ БҮҮ БОЛОО
keyboard_arrow_up