Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт ахиц гараагүй гэв Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт ахиц гараагүй гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт ахиц гараагүй гэв

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр болон “Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Лондонгийн арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өнөөгийн явц, байдлын талаарх Засгийн газрын ажлын хэсгийн танилцуулга, мэдээллийг сонсов.

Засгийн газрын ажлын хэсгийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго хийлээ.

Тэрбээр, “Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй байна. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг Рио Тинто болон Туркойз Хилл компанийн төлөөлөлтэй 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр биечилсэн уулзалт хийсэн.

Дараагийн уулзалтыг товлосон боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагч талаас уулзалтыг цуцалж, бичгээр тайлбар ирүүлэхээ мэдэгдсэн. Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрт хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор ажлын даалгавар боловсруулж, Рио Тинто компанитай илтэд ашиг сонирхлын зөрчилгүй хөрөнгө оруулалтын банк санхүүгийн байгууллагууд, олон улсын хуулийн фирмүүдэд хүргүүлээд байна. Рио Тинто компанийн үйл ажиллагааны цар хүрээ, Оюу толгой компанийн төсөлд санхүүжилт олгосон банк олон байгаагаас шалтгаалан ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага төдийлөн их биш байна.

Гэхдээ ажлын хэсгээс долоодугаар сард багтаан нэр хүнд бүхий хуулийн болон санхүүгийн зөвлөхийг сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөсөн. Мөн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр буюу 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсон шалтгаан нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах зорилгоор томилогдсон хөндлөнгийн шинжээчид ирэх сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.

Рио Тинто болон Оюу толгой компаниуд хөндлөнгийн шинжээчдийн судлах шаардлагатай зарим мэдээлэл, тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байгаагаас хөндлөнгийн хяналт, шалгалтын ажилд саад учирч байгаа ч хугацаандаа багтахаар зорилт тавин ажиллаж байна” гэв.

Харин “Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газраас гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд  сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан. Үүнд, Рио Тинто болон Туркойз Хилл компаниуд нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй болон Оюу толгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй зэрэг асуудлыг багтаажээ. Сөрөг нэхэмжлэлийг хянан хэлэлцэх, нэхэмжлэгч, хариуцагч талаас тайлбар авах зэрэг ажиллагаа арбитрын шүүхэд маргаан хянан шийдвэрлэх журам, хуваарийг дагуу хэвийн үргэлжилж байна. Арбитрын шүүх хуралдаан 2022 оны 08 дугаар сарын сүүлийн долоо хоногт товлогджээ.

Түр хорооны хуралдаанаас Нэгдүгээрт, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Дубайн гэрээг цуцалж Монгол Улсад учирсан хор хохирлыг барагдуулах, Лондонгийн Арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг үргэлжлүүлэн эрчимжүүлэх, Хоёрдугаарт, гэрээ хэлэлцээрийн үр дүнд ахиц дэвшил гарахгүй бол Рио Тинто компанийг хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн асуудлаар арбитрын шүүхэд өгөх асуудлыг судалж, танилцуулах, Гуравдугаарт, Оюу толгойн зэсийн баяжмалын борлуулалтын гэрээг дотоодын адил төст бусад гэрээтэй харьцуулан судалж, дүгнэлтийг Түр хороонд танилцуулах гэсэн гурван асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628377
0 эможи

харамсалтай
2021-06-30 08:31
МАН, АН ын АВЛИГАЧДЫН байгуулсан гэрээний гай их байна. ОЮУ толгойтой гэрээг цуцлах талаар ярилцах хэрэгтэй. Үндэслэл байна. АВЛИГАЧИД ЯЛ авчихсан шоронд байна. АСУУДЛЫГ шуурхайлах хэрэгтэй.
keyboard_arrow_up