Энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулганыг ХААХААР ТОВЛОЖЭЭ
2021 оны 7 сарын 05
Энэ долоо хоногт УИХ-ын хаврын ээлжит чуулганы хаалтын үйл ажиллагаа баасан гарагт товлогджээ.
Хуулийн дагуу чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Сүүлийн өдрүүдэд хэлэлцэх асуудлуудыг багтаахын тулд тэд ажлын таван өдөр, уртасгасан цагаар хуралдаж байгаа юм.
Өнөөдрийн хувьд 14.00 цагаас хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлосон байна.
- Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга;
- Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628550
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: