​Дээд шүүх төсвөө ГУРАВ ДАХИН нэмэгдүүлэх төсөл боловсруулжээ ​Дээд шүүх төсвөө ГУРАВ ДАХИН нэмэгдүүлэх төсөл боловсруулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

​Дээд шүүх төсвөө ГУРАВ ДАХИН нэмэгдүүлэх төсөл боловсруулжээ

2021 оны 7 сарын 06

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцлээ.

Улсын дээд шүүхээс 2022 оны төсвийн төслөө боловсруулан оруулж ирсэн бөгөөд төсвөө өмнөх оны төсвөөс 16 тэрбум төгрөгөөр буюу гурав дахин нэмэгдүүлсэн байна.

Тодруулбал, шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнтэй байхыг Шүүхийн тухай хуульд тусгасан учраас 60 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөвт тусгажээ.

Мөн Улсын дээд шүүхийн шүүгч гурав хүртэлх туслахтай байна гэсэн заалтын дагуу Дээд шүүх төсвийн төслийг оруулж ирсэн байна.

Тиймээс Байнгын хорооны гишүүдийн саналыг тусгаж, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
628603
2 эможи

Зочин
2021-07-06 15:11
Дээд шүүх авилгалаа устгадаггүй юмаа гэхэд 3 дахин бууруулах төсөл оруулж ирээч
keyboard_arrow_up