Н.УЧРАЛ: Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж яриад суухаасаа ичихгүй байна уу Н.УЧРАЛ: Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж яриад суухаасаа ичихгүй байна уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.УЧРАЛ: Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж яриад суухаасаа ичихгүй байна уу

2021 оны 7 сарын 06

Arslan.mn

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.07.06/ 09:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ: "Цар тахлын халуун шугаманд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын чинь бүтэн сарын цалин нэг тор хүнс ч авч хүрэлцэхгүй байхад манай шүүгчийн өрөө жижигдээд байна гээд төсөв нэмүүлэхээр орж ирэхээсээ ичихгүй байна уу? Барилга, өрөө сав, тавилга, машин, цалин хангамж ярихдаа уургын морь шиг байдаг байдал дээрээ энэ төрийн байгууллагууд жаахан юм бодох болоогүй юу? Та нар хэдэн метр квадратад суух нь чухал юм уу.

Наад асуудлаа дараа яриад шийдэж болохгүй юу. Хангарьд ордонд ШЕЗ оруулъя гэдэг. Хотын төвд та нар ороод яах юм. Байр сав тоног төхөөрөмж, засвар юм ярих юм. Цалин нэмэхгүй гээд байгаа ч төсөв чинь 21 тэрбум  байсан 38 тэрбум болсноо юу гэж тайлбарлах юм. Захиргааны зардлуудад ямар хэмнэлт үүсгэж байна вэ." гэв.

Улсын дээд шүүхээс 2022 оны төсвийн төслөө боловсруулан оруулж ирсэн бөгөөд төсвөө өмнөх оны төсвөөс 16 тэрбум төгрөгөөр буюу гурав дахин нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, шүүхийн сургалт, судалгааны хүрээлэнтэй байхыг Шүүхийн тухай хуульд тусгасан учраас 60 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөвт тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
3
angry an post
4
628608
16 эможи

Зочин
2021-07-12 09:04
Хамгийн эмгэнэлтэй нь тэр бүх шүүгчийн 90 хувь нь авлигаар хоорондоо үгсэж амьдрахыг заасан их засаг сургууль өөрийнх нь. Ням осор энэ 2ын хулхи сургууль монголын бүх салбарт гай чирдэг
Baatka
2021-07-07 13:45
Шүүхээ бордож таргалуулахаа болиочээ. Цалинг нь 1,5 сая болгож эмч нарынхаа цалинг нэмээчээ. Яасан их мөнгө цутгадаг, цутгаад цадахгүй бирд үү... ямар тэжээвэр мал... нохой... юу...
иргэн
2021-07-07 10:58
эд нар их өндөр цалитай,түүгээрээ байраа томсго.ХӨСҮТ -ийнхөн өөрсдөө өрөөгөө засаад болоод л байна
Зочин
2021-07-07 08:19
Шүүхээ бордож таргалуулахаа болиочээ. Цалинг нь 1,5 сая болгож эмч нарынхаа цалинг нэмээчээ. Яасан их мөнгө цутгадаг ,нөгөөдүүл нь ямар тэжээвэр мал юмуу.
Ovoo teneg bandi yum geech...
2021-07-07 07:59
Ene chin harin ovoo muu teneg bandi yumaa! Gaigui zaluu gej sanasan chin temee yarihaar yamaa yarij ONOO TSUGLUULDAG ailiin erh bandi ve chi muu chin. Uchralaa eree tseergui POPROH CHIN chamaig uneheer muuhai ner hundgui bolgoj baina. Shuuh gedeg bol tusdaa zasaglal malaa! Eruul mend gedeg bol guitsetgeh zasaglaliin neg salbar. Uuniig yadaj UIH gishuun sanaatai yum bol yalgaj salgaj oilgo muu oovirgon batsaan min. Shaadag shaaltuur ve chi muu. Cham shig mangar batsaanuud mongoliin toroos sain duraaraa zailchih heregtei muu erguu ats min. Ovoo muu HUUCHINSAG UZEL SURTALCH gar baina harin...
Зочин
2021-07-06 19:22
Шүүх шударга байчихаад дараа нь нүүр бардам төсвөө нэмж шаардах хэрэгтэй шдээ. Луйвар булхай, муу бүхниыг хийчихээд ичээсэй билээ
МОНГОЛ
2021-07-06 17:38
МОНГОЛЫН ШҮҮХ БАЙГУУЛАГ ИЧИХ БУЛЧИРХАЙ ҮГҮЙ БОЛСОН!!! АЛЬ ХЭДИЙН ХОРТ ХАВДАР ТУССАН
МОНГОЛ
2021-07-06 17:38
МОНГОЛЫН ШҮҮХ БАЙГУУЛАГ ИЧИХ БУЛЧИРХАЙ ҮГҮЙ БОЛСОН!!! АЛЬ ХЭДИЙН ХОРТ ХАВДАР ТУССАН
Хүрэлсүхийг дэмжиж өөрийгөө гутаасан Учирал
2021-07-06 13:23
Тахал тараасан Хүрэлсүх огцор
Ард
2021-07-06 13:11
Наад үгээ тэр бидний аав дэмж гээд бсан хүрэлсүхдээ хэл
keyboard_arrow_up