Г.Азжаргал: АТГ-ыг сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй Г.Азжаргал: АТГ-ыг сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Г.Азжаргал: АТГ-ыг сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй

2021 оны 7 сарын 06

Arslan.mn

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж байна. Нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Авлига буурахгүй байгаа шалтгаан юу вэ. Та АТГ-ыг хэр сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Үнэлгээ өгөөч.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал: Авлига буурахгүй байгаа нь нэг зүйлээс шалтгаалаагүй. Хууль эрхзүйн орчин, хүний ёс суртахуун гэх мэт олон зүйлээс шалтгаална. Бид соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа төгс төгөлдөр хэмжээнд явуулж чадахгүй байна. Жишээ нь, Барууны орнуудад авлигыг "Үл тэвчих үзэл" гээд сургуульд байхаас нь авлигын хор хөнөөл бүхнийг суулгаж өгдөг. Би АТГ-ын сайн ажиллаж байгаа гэхгүй. Гэхдээ бас муу байгаа гэж хэлэхэд хэцүү. Жишээ нь, бид эцсийн өмчлөгчийг бүртгэдэг болгодог, Шилэн дансны хуультай болсон. Үр дүнгүүд бий. АТГ-ын үйл ажиллагааг сайжруулаад явах болно. Тодорхой хэргүүдийг та асууж байна. Би үүнд хувийн үнэлэлт дүгнэлт өгч болохгүй. Хууль шүүхийн зураг зурдаг шүүгч, цагдаа, прокурор, АТГ гэж байна. 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөр сүүлийн үед нэлээн олон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
628615
1 эможи

keyboard_arrow_up