УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?! УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?!

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Ямартаа ч хоёр жил хоригдсон хүүхдүүд анги руугаа яарч, хүслийн хонх жингэнэсэн  хөлтэй хөөртэй есдүгээр сарын 1  өнгөрлөө. Төрийн гурван өндөрлөг, салбарын сайдаас эхлээд бүгд л “хөөрхөн” зураг, хөнгөхөн мэндчилгээгээр булсан гоё ч өдөр байв. Гэтэл энэ гоё өдрийн ард эрсдэл нуугдаж, эцэг эхчүүд битүүхэн айдастайгаар хүүхдүүдээ сургуульд нь үдэв. Арга ч үгүй. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд коронавирусын халдвар огцом нэмэгдэж олон нийтийг сандаргаж байна. Наймдугаар сарын 30-нд 2200 байсан халдварын тохиолдол хоёр хоногт 3800 давлаа. Нас баралт ч нэмэгдлээ. Ерөөсөө л есдүгээр сарын 1-ний өглөөнөөс эрсдэл эхэлжээ.

Мэдээжийн хэрэг цар тахлын эрсдэл дундуур танхимын хичээл оруулж байгаа нь браво. Харин боловсролын салбарыг хоёр жил завсарлах хугацаанд БШУЯ ямар бэлтгэл хийснийг давхар шалгах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан сайд цар тахлын үед хичээл оруулж чадлаа хэмээх амбици, алдраас илүү ард түмний хүүхдүүдийг хамгаалж чадсан уу гэдэг л өнөөгийн нөхцөлд эрхэм сайдад өгөх үнэлгээ болоод байна. Учир нь Засгийн кабинетад багтаж, хамгийн их эрсдэл үүрч байгаа салбарыг удирдаж байгаа хүний хувьд цар тахлын нөхцөл байдал 4000 шахсаныг гайхаж, балмагдаад байх зүйлгүй.

Эрдэмтдийн судалгаа, олон улсын хандлагаас эхлээд хэдэн нүүдлийн цаадахыг харсан байх учиртай.  Угаас коронавирустай тэмцэх, олон мянган хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ суудал дээр сууж буй юм.

Халдварын өнөөгийн нөхцөл байдлыг энгийн “нүдээр” харахад л наадмын аялал, амралтаар хөдөө рүү тархсан коронавирус эргээд нийслэлд “цугларч” байгаа хэрэг. Үүн дээр нэмэгдээд олон зуун хүүхэд нэг дор хичээллэх сургууль, цэцэрлэгээр дамжин өрх гэрт тархах бодит эрсдэл тулгарч байна. Гэтэл хичээлийн шинэ жил эхэлсэн эхний өдөр л салбарын яамны бэлтгэлд сэтгэл дундуур байгаа дуулгая.

Манай улсад цар тахлын халдвар тархахтай зэрэгцээд л УИХ-ын гишүүд хурал зөвлөгөөнөө цахим болгож, чуулганы танхимдаа шилэн хорготой суух болсон. Жаахан муухайгаар хэлэхэд гишүүд гадуур “тэнэж” яваад халдвар авдаггүй л юм бол чуулганы танхимаас тархах ямар ч боломжгүй. Гишүүн үр шилэн хаалт, шилэн хорготой сууж, олонх нь цахимаар хуралдах дэг тогтоосон юм. Энэ бол цар тахлын халдвараас сэргийлэх олон улсад шалгарсан найдвартай арга гэдгийг Парламентын судалгааны хүрээлэнгээс судалсны үндсэн дээр хэрэгжүүлсэн юм билээ. Гэтэл үнэхээр л хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалъя гэсэн бол гишүүдэд тавьж өгсөн шиг шилэн хоргыг ангийн ширээ бүрт байрлуулж болох байв. Яахав, гишүүдийнх үнэтэй шилэн хорго биш юм гэхэд хүүхдүүдэд хямдхан хуванцар хаалт байсан ч болно шүү дээ. Эцэг эхчүүд УОК-ын анхааруулсны дагуу зай барих, хоорондоо ноцолдохгүй байх, маскаа тайлахгүй байж гараа ариутгах чиглэлийг амаа цуцтал хүүхдүүддээ хэлж байгаа нь мэдээж. Гэхдээ хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Ариун цэврийн өрөө орох, үдийн хоол идэх зэргээр багшийн нүдийг хариулаад дэггүйтэж л таарна. Дээр нь хоёр жил гэрээс  гараагүй жаалууд амны хаалт зүүж хэвшсэн нь юу л бол. Мөн  сургууль, анги танхимд халдвар хамгааллын дэглэм  сахиулж байгааг хэн хянах вэ зэргээр зүгширч цэгцрээгүй зүйл олон байна. Энэ мэт эрсдэл дагуулсан олон асуудлаас сэргийлэхийн тулд хүүхдүүдийн ширээ болгонд хаалт хийсэн бол харин аюул багасах байлаа. Ангид нэг л халдвар тархлаа гэхэд түймэр шиг асна. Нэдэр дээрээ анги засвар гэж зунжин будаг нялж байхаар захын мужаанаар хаалт хийлгэж болох байв. Хэрэв төр үнэхээр шилэн хаалт хийх мөнгөгүй юм бол эцэг эхчүүдээс гаргуулах хувилбар ч бий. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө би лав өгнө. Ингээд харвал Л.Энх-Амгалан сайдын эрсдэлээс сэргийлэх бэлтгэл их л шүүрхий эхэлж байна даа.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630540
0 эможи

keyboard_arrow_up