Г.ЗАНДАНШАТАР : Сайд, дарга нар хариуцлагаа умартаж огт болохгүй. Чадахгүй байгаа бол үнэнээ хэл Г.ЗАНДАНШАТАР : Сайд, дарга нар хариуцлагаа умартаж огт болохгүй. Чадахгүй байгаа бол үнэнээ хэл
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Г.ЗАНДАНШАТАР : Сайд, дарга нар хариуцлагаа умартаж огт болохгүй. Чадахгүй байгаа бол үнэнээ хэл

2021 оны 10 сарын 01

Өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар  нээж үг хэллээ.

Arslan.mn

Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүд танхимаар хуралдаж эхэллээ. 2022 оны улсын төсвийг хэлэлцэн батлахаас эхлээд нэн чухал олон шийдвэрүүдийг гаргаж хичээж зүтгэж ажиллахыг биднээс цаг үе шаардаж байна. УИХ-ын гишүүн бүр тодорхой хуулийн төсөл хариуцаж ажиллаж байгаа учраас гишүүд хариуцсан хуулийн төслөө батлуулахын төлөө хичээн ажиллаж сонгогч нартаа тайлагнах чиглэл өгч байна. Цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь намрын чуулганы нэн тэргүүний зорилт байх болно.

Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндхэн байна. Эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрч, эмч эмнэлгийн ажилчид ядарч туйлдаж байна. Хэдийгээр иргэдийнхээ 65 хувийг вакцины хоёрдугаар тунд хамруулсан ч өнөөдрийн байдлаар халдварын 382 мянган тохиолдол бүртгэгдэж, 1204 иргэн халдварын улмаас нас барлаа. Амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ гүн эмгэнэл илэрхийлье. Covid-19 халдварын тархалтыг сааруулах , эрсдэлээс сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан дараах чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Бүх шатны боловсролын сургалт эхэлсэн. Тиймээс сургуулийн орчинд халдварын тархалтаас сэргийлэх, агаарын солилцоог тогтмол хийж халдвар хамгааллын дэглэмийг маш хатуу баримтлах хэрэгтэй. Улмаар нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай. Жирэмсэн, эх өндөр настан, архаг суурь өвчтэй иргэд халдвар авбал эндэх эрсдэл өндөр учраас эрүүл мэндийн төв, бүх эмнэлгүүд дээрх зорилт бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг эрс сайжруулах хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлт удааширч 2022 онд таван хувьд хүрэх дүн гарсан. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Тиймээс Засгийн газар тууштай, тогтвортой ажиллах шаардлагатай.

Цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар хариуцлагаа умартаж огт болохгүй. Чадахгүй байгаа бол үнэнээ хэл.

Саяхан шатахууны хомсдол үүсч, нийгэмд бухимдал үүсгэлээ. Үүнд хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ажил хариуцсан хүмүүс ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.

Дээрх алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл, хүндрэл байгаа шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулах шаардлагатай. Дөнгөж сэргэж буй эдийн засагт дусал залгаж, улмаар сүүлийн 30 жилийн гажиг тогтолцоог засахын тулд бодлогын реформ хэрэгжүүлнэ. Ингэхдээ өнгөц өөрчлөлт бус, өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих шинэчлэлийг хийнэ. Үүний тулд уул уурхайн салбарт хамааралтай эдийн засгийн бүтэцт шинэчлэлт хийх замаар дотоодын үйлдвэрлэлийг сэргээж ажлын байр бий болгон ядуурлыг бууруулна.


Намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний сард нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.  Тэгвэл УИХ-ын чуулган үдээс хойш 14:00 цагаас хуралдахаар товлосон бөгөөд тус хуралдаанаар гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох аж. Ингэхдээ хурал хаалттай горимоор явагдана.

 Хэлэлцэх асуудлын эхэнд:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль,
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Зөвшөөрлийн тухай,
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай,
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай,
  • Хөрөнгийн үнэлгээний тухай,
  • Актив удирдлагын компанийн тухай,
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631420
0 эможи

Жүжиглээд байлгүй хариуцлага тооцооч
2021-10-01 21:03
Занданшатар аа
Зочин
2021-10-01 18:28
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Иргэн
2021-10-01 17:44
Тэр Өмнөговьд манаргаад яваа Амарзаяагаас эхлээд чадваргүй нөхө олон л байх юм
keyboard_arrow_up