УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХАЛДВАР АВЧ, Монголд ирэх боломжгүй болжээ
Өнгөрсөн сарын 20-нд АНУ-д хийсэн албаны айлчлалд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ж.Мөнхбат, С.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар багтсан бөгөөд тэдний дундаас коронавирусний халдвар гарсан тухай мэдээлэл гараад байсан.
Тодруулбал, чуулган эхлэхээс өмнө буюу энэ сарын 1-нээс өмнө монголд буцаж ирэх шаардлагатай болсон тул БНСУ-аар дамжин, нисэх онгоцны буудал дээр коронавирусний шинжилгээ өгөхөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүнээс халдвар илэрч, Монгол Улс руу ирэх боломжгүй болжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Засгийн газарт албан ёсны шаардлага хүргүүлсэн бөгөөд уг шаардлагад "төрийн өндөр дээд албан тушаалтнууд дипломат томилолтоор явахдаа эрүүл мэндийн байдлаа нууж, халдвар тараахыг завдсан тул холбогдох арга хэмжээг авч, энэ асуудалд анхаарах шаардлагатай" гэжээ.