​ТӨСӨВ 2022: УИХ-ын гишүүдийн зардалд 22 тэрбум төгрөг суулгажээ ​ТӨСӨВ 2022: УИХ-ын гишүүдийн зардалд 22 тэрбум төгрөг суулгажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

​ТӨСӨВ 2022: УИХ-ын гишүүдийн зардалд 22 тэрбум төгрөг суулгажээ

2021 оны 10 сарын 08

Arslan.mn

УИХ-д өргөн барьсан 2022 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, төсвийн нийт зардал 18.1 их наяд төгрөг буюу тэнцвэржүүлсэн тэнцэл 2.38 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон байна.  Ирэх онд төсвийн хэмнэлтийн бодлого барьж ажиллахаар Сангийн яам төлөвлөжээ. 

Ирэх онд 1334 төсөл хэрэгжүүлэхээр улсын төсвийн төсөлд тусгажээ. Үүнд:

  • Автозамын 27 төсөл хөтөлбөрт 196.7 тэрбум төгрөг
  • Инженерийн дэд бүтцийн 35 төсөл хөтөлбөрт 104.3 тэрбум төгрөг
  • Эрчим хүчний 22 төсөл төсөл хөтөлбөрт 49 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна.

Харин ирэх онд ерөнхий боловсролын 30 сургуулийн өргөтгөл шинэчлэлд 48.4 тэрбум төгрөг зарцуулах аж. Харин 50 цэцэрлэгт 51.3 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ. Эрүүл мэндийн салбарын тухайд 28 эмнэлэгт 41.7 тэрбум төгрөг зарцуулахаар 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан байна. 

Түүнчлэн УИХ-ын гишүүний төсөвт 22.05 тэрбум төгрөг буюу нэг гишүүнд 290 сая гаруй төгрөг суулгасан байна. Үүнийг сараар бодвол нэг гишүүнд 24.1 сая төгрөг ногдох аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
631624
2 эможи

Зочин
2021-10-11 20:01
УИХ-ын гишүүд энэ их мөнгийг идэж уухаас өөр юу хийдэг юм бэ. Ер нь иймэрхүү байх юм бол АА- нэгжүүд татвар төлөхөөс татгалзах хөдөлгөөн өрнүүлнэ шүү
Зочин
2021-10-09 17:42
арай л дэндүү үрэлгэн байгаа нь биш үү ? татвар төлөгчдийн мөнгийг
keyboard_arrow_up